Joe's pain : -Зуун жилийн буруутан-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Зуун жилийн буруутан-

Гэнэн хонгор, хорин хоёр насны чинь хулгайч...би

Гэгээлэг дурсамж бүхнээ баллан арилгагч баллуур....би

Гэнэтийн учралаар чамтай тааралдаад

Баярлалаа гэж бурханд шивнэж явсан

Гэмтэй хүн шиг өвчтэй нэгэн залуу

Баярлалаа гэж чөтгөрт шивнэн сууна

Инээхийг чинь..хархыг чинь...

Энэ л биеэрээ одоо мэдэрж..санаж..шаналж

Иртэй зүйлээр зүсэх мэт мэдрэмжийг

Эдлээд сууж байгаа би буруутан

Үнэрийг чинь..үнсэхийг чинь... мартаад

Үүрээр халамцуу ирдэг байсан буруутан

Толгойг минь илж..харанхуйгаас хамгаалж

Тэвэрдэг  байсан бурхны мутарыг чинь

Тоотой л хэдэн удаа үнссэн би буруутан

Тоож намайг дахин төрүүлвээс...алганы чинь хээ болмоор...

Уучил намайг...  нулимс бүхнийхээ төлөө

Уучил намайг...  өвдөлт бүхнийхээ төлөө

Хайрыг чинь..халамжийг чинь

Харж мэдэрж чадаагүй би буруутан

Түмэн удаа уучлаач гэж

Зүсээ хараад уравч

Түмэн удаа нулимсаа гарган

Зүрхээ гаргаад уславч

Би  зуун жилийн буруутан

Би агаарт

Би хөрсөнд

Би модонд

Би усанд ч амьдарсаар байх болно....

Амьд байх нь шийтгэл...чиний хувьд буруутан учраас

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
~Freedom writer~

Юм юм бодогдуулсан аймар шүлэг бна.

өнөрөө (зочин)

ямар гоё бичээ вэ их таалагдажын

крафти

хм тас шүү шүдэгшүү гэж

крафти

шүлэг шүү гэж заларуулахын байна

Sol@ce

хэлэх үг алга, шүлэг гэж энийг л хэлэх байх.

Оранж

гоя болж.

AEЯO

Яааааая

Аймааар иртэй хутга

Зүрхээ чөлөөлж сэтгэлээ амраа

aytyia (зочин)

Буруутай гэдгээ мэдэж байвал дахиж битгий алдаагаа давтаарай. Сайхан бодож байгаад яаралгүй шинээр эхлэ

Gorgeous

many xn helugax

Joe.

прийдом врайтэр- тиймээ тэнэг хүн шиг байснаа сансийн
өнөрөө- баярлалаа
крафти- баярлалаа ах данзан гуай
солэсэ- хэхэ ичээхээ болиооо
аэро- оооооё нтр
оранж- баярлалаа
иртэй хутга- тэгнээ
аятиай-харин тихх давтахгүйээ тийм болхоор хүлээх хэрэгтэй
гиоржиос- юууу гэнээ

Хүслэн (зочин)

бөөн ухаарал айн

H.Ray (зочин)

єдєр єнгєрєх бїр уншмаар, дурсмаар болж байна шїї...

H.Ray (зочин)

аа тийм шїлэг гэснээс илїї сэтгэл гэдэг энэ байх гэмээр байна. гэхдээ ингэхээ мэдэлгїй гомдоож байдаг...

howard (зочин)

SSSSSSSAK ...

tuguu

Өөрийгөө харжамшиг болжийн .......... гоё

tsatsrag (зочин)

гоё бичдэг юм бна.бас зураг зурдыму энэ хэний зураг бэ шүлэг зураг 2 зохьцож бна.

***ЛуНа***

Тийм шүү чи буруутан юм бна....

uguumur (зочин)

yasan uruvdmuur zurag ve neeree, tsagaan dalavchtai uur negen gerel irehed dahiad l dalavchaa deveed gerelteh bh daa

zaya (зочин)

gaihaltai...
amod bh n shiitgel...chinii huwid buruutan uchraas
amid bh chine, amod bgaa chine minii huwid uuchlal... geeel

Оранж

ерөөсө бодоодийсон чэн уучилмааргүй санагдчлаа нтр.......

dream

ёстой тасархай шүлэг бна. хуулж авнаа. чи шүү JOY

:-!

bugd l chinii shulgiig goy gedeg harin muuhai gj heldeg hun bhgui bh tee tegul bi bn (ataarhsandaa tegjagan :D)

Joe.

Хүслэн- тихх ухаарсан
H.Ray- донтолт
H.Ray- харин тихх яааг зөв
howard- тийм пиво байдээн байнлээ
tuguu- хэхэ би байхад чэн
tsatsrag- сайн мэдэхгүй байна
ЛуНа- хммм
uguumur - хүн болгон анжэл байх магалгүй хэн нэгэндээ
zaya- баярлалаа
Оранж- хэнийг английг уу
dream- тэгөө тэг
мэргэжлийн сэтгэгдэл үлдээгч-гомдлоо нтр хэхэ

Sunбүтэ (зочин)

гоё,
Иртэй зүйлээр зүсэх мэт мэдрэмжийг
Эдлээд сууж байгаа би буруутан
Үнэрийг чинь..үнсэхийг чинь... мартаад
Үүрээр халамцуу ирдэг байсан буруутан
Толгойг минь илж..харанхуйгаас хамгаалж
Тэвэрдэг байсан бурхны мутарыг чинь
Тоотой л хэдэн удаа үнссэн би буруутан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)