Joe's pain : -Хоосон-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Хоосон-

Дотор минь харанхуй хоосон

Дотор минь чи байхгүй хоосон

Бодолд дурсамжин манан татаад  

Болздог бүсгүйн дүрийг ч харуулахгүй юм

Хэнийг юуг хүсч байгаагаа мэдэж байгаач

Хэзээч чадахгүй гэдгээ мэдээд уйлмаар

Гарт минь өвөрт минь байсан сахиусан тэнгэрийг

Гамгүй үгээр хэлж зовоох...

Далавчаа тасдаад хажууд байхад нь

Даан ч их зантай тэнэг явах...

Нүднээс дуслах нулимс

Нүцгэн цаасан дээр шүлэг болон дусч

Нүдээ анихад нь хашгиран орилон байгаа нь

Нүгэл хийсэн хүнрүү чичлэх мэт цааснаас сонстоно

Уйл... уйл... уйлаад бай

Урсаад бай... урсаад бай... нулимс минь

Учрах замыг минь угаагаач

Урьдах дурсамжийг минь урсгаач

Ямар их.....ямар их........чамайг

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Simple

Бүр нэг дотор зурсан шүлэг байна даа... Авьяас гэдэг чинь ийм байдаг байна шүү...

~Freedom writer~

Үгийг урдаг болгоно гнднг их авъяас....

Зочин

Үгийг урлаг болгоно гэдэг их авъяас биз....Ингэж бичих гэж бсын.

Оранж

чи ч бичкэж 1 шөнийн дотор үйлдвэрлэдэг болжээ.......

Зочин

хэхэ чамд ч хэцүү л байгаа юм байна даа. Миний ийм үе санаанд орчихлоо

AEЯO

Өнгөрсний дараа...

Gorgeous

нулимсаар дурсамж угааж болдоггүй ийн

Joe.

симплэ- магтсанд баярлалаа
приидом врайтэр- хэхэ хүн ичээгээд байхын
оранж- харин бичмээр санагдаал
зочин- хэцүүл байсан байхдаа хмммм
аэро- тиймээ одоо яахуу дээ
гиоржиос-тиймүү яасан сайн мэддийн

howard (зочин)

Bas SSSSSAK...

sayanaa (зочин)

hi bi chinii shulegnuud chin nadad taaalagdlaa oortoi chin holboo barij bolohuu?nmg add hiicheerei hairiin_zulzaga@yahoo.com

aytyia (зочин)

Ийм шүлэг гоё ч би унших дургүй байдаг юм аа. Уучлаарай, сүүлийн нэг бадгийг л уншлаа. Бүгд ойлгомжтой байна. Би өөрөө хааяа ийм хэцүү байдаг болохоор уншвал тэгээд юу болох нь тодорхой биз дээ. Блог нэхээсээ өмнө хальт чиний блогийг уншдаг байлаа. Ямар ч олон удаа нэрээ солив доо. За амжилт

Tulio.

би лав ойлгосонгүүү

Joe.

ховард- баярллөөө
саяанаа- сонин хаягтай ийн бэ яааасн
аятиа-харин нэрээ солоиодл байгаашд
ёмбоо- тэнэг нтр юуг нь вэ гэчий

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)