Joe's pain : -Зүүд-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Зүүд-

Нар мандаж шөнө болоход

Намайг сэрээнэ ... харанхуй.....

Нүдгүй хүмүүс хотоор алхана

Нүдгүй хэрнээ гүйлдэнэ..машин барина..дугуй унана...

Гаргүй жаалууд гуйлга гуйна

Гараараа биш хөлөөрөө сарвайна

Хоол олох гэж гудамжинд  дуулцгаана

Хоолойгүй атлаа дуу нь гарсаар л...

Тамирчид гүйлдээд өнгөрнө

Тасархай хөлтэй учир гар дээрээ гүйцгээнэ

Зураач их л бахдалтай  зураг зурна...

Зурахдаа цагаан дээр цагаанаар зурна

Мах ,  хүнс зарж байгаа худалдаачид

Май гээд өөрөөсөө тасдаад хиллээд өгнө

Үсчинд хүмүүс оочирлоно орилолдоно

Үсгүй халзан атлаа нэгнийхээ урд орох гэж яаарна

Нүцгэн хүүхнүүд тамхи татан зогсоно

Нүүргүй учраас бөгсөөр нь утаа нь гарна

Тарган улс төрчид гүзээгээ гайхуулан ёолно

Тансаглаж идсэн бүхэн нь ачаа гэлтэй нуруунаас нь зүүгдсэн харагдана

Миний найз нөхөд ч мөн ялгаагүй аж

Миний дотор юу ч сонсогдсонгүй унтсанаас хойш

Толинд өөрийгөө харваас

Нүдгүй...хамаргүй..чихгүй..амгүй...

Нүүр гэх зүйлийн оронд толь туссан толь байх юм...

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Оранж

ямар айр бичцийн бэ?

Gorgeous

нээрээ юу ч ойлгосонгүй ээ явж IQ-ээ цэнэглэхээс

Будагчин КЭТ

Яааааа үнэн тас болжээээээ

Янзагахан

Goy bolj

Undriga (зочин)

Паййй, юун аймшгийн кино, юун трэйлэр этр энийг чинь төсөөлсөн чинь айр муухай байна.

SinГ©ad O'Connor

Гоя болж.

Sol@ce

Мах, хүнс зарж байгаа худалдаачид
Май гээд өөрөөсөө тасдаад хиллээд өгнө

яаа яаа айхтар бичжээ

GeRle (зочин)

gaihaltai. garaa horstol alga tashin bayar hurgey!!!

≡ Панда ≡

төсөөлсөн чинь аймр байнаа.
шүлгийн хувьд гоя байна

Joe.

оранж- юун аймар байна гэж
гиоржиос-хэхэ би час нтр гээд
өрөөсөн кэт-баярлалаа
янгаза-баярлалаа
ундрига- хэхэ аймшгийн кино
пегасус-баярлалаа
солэсэ-утга байна уу
гэрлээ-өө баярлалаа баярлалаа
панда- айжийнуу

AEЯO

Пайй базарваань

dashka (зочин)

uneher tas goy bichh ymaa medremjtei ymaa aay yaya

Egeldino (зочин)

bas goy bichjee. shineleg uwurmuts gaihaltai bnaaa

Joe.

аэро-яав хог чэн хэхэ яасан муухай хараадийн
дашка-цаасан малгай өмсүүлээд байна уу даа
ээгийна-баярлалаа

~Freedom writer~

Муухай хүйтэн мэдрэмж....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)