Joe's pain : -Хагас дурлаад, харамсаад орхих-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Хагас дурлаад, харамсаад орхих-

Дурлал хайр байсан бүсгүй

Дурлал нь хайр нь болсон байх юм

Дундуур дарстай хундага шиг л

Дутуу хагас залгиж явжээ би

Миний мөрөөдөл дээр өөр толгой тавичхаад

Миний гарыг миний цээжийг налж байхын

Танилын минь хажууд инээх чиний

Тансаг сайхан үнэр бодлоос нь ханхалах

Таахгүй нь энэ дурлалын арга эвийг

Таасан гээд өөрийгөө нэг өдрийн жаргалаар шагнах

Тав магадгүй тавин өдөр шүүрс алдах

Танихгүй юм шиг худлаа инээмсэглэх

Эзэнгүй хүний өврөөр зугаалах

Эд нь биш эзэн нь болохыг хүссэн

Хаа холоос ирсэн харанхуйн эзний

Хамхуулан биетэй хүү......

 

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Зочин

битий хамхуул шиг бай..... тэр чэн салхины аясаар хаашаа ч хамаагүй явчдийн...... хм.

Munguulei

гое

Дуугүйхэн дүнсийх Азжаргал (зочин)

ммм хаанаас нь гараад байдаг үгс юм байгаан

Gorgeous

Одоо надад бас нэг тийм хүйтэн мэдрэмж төрөөд байна хар халуунд төрсөн хөндий хүйтэн мэдрэмж

Будагчин КЭТ

гоё

Undriga (зочин)

Айййййййххххтаррррррр шүлэг байна.

Joe.

зочин- за ээжээ нтр
мөнгөөлэй- за
азжаргал- үзэгнээс бишэээ кийбордноос
гиоржиос- мэдэхгүй ээ
өрөөсөн кэт- за хэхэ
ундрига- баярлалаа

янзага (зочин)

чи ч ёстой хамхуулдаа нтр хэхэ

янзага (зочин)

чи ч ёстой хамхуулдаа нтр хэхэ

MC Аав

нэг тийм бодол байна аа байна.

Мауз

ээ би шүлэгний чинь санааг ойлогохгүй байна штээ. ойлгосон нэг нь тайлбарлаад өгчихээч.

Аймааар иртэй хутга

мм сайн мэдэхгүй юмдоо. Сэтгэлээс гарч байгаа мэдрэмжээр бичдэг болохоор ийм үнэн байдагын болуудаа.

Joe.

янзага- чи ч истооо инзага даа хэхэ
аав- тиххх
мауз- тийм сүрхий утга байхгүй ээ
Аймар иртэй хутга- яш тийм хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)