Joe's pain : -Чи л байхгүй болохоор хоосон байна-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Чи л байхгүй болохоор хоосон байна-

Үүрээр орсон борооны чийг

Үнэр нь байгаа ч хуурай хоосон

Хуучин зуслангийн байшинд

Хундага эгнүүлэн өрсөн ширээний ард...

Тамхи..гал..шил..хундага...бөглөөнүүд

Тасдаад хазаад орхисон  талх хиамнууд харагдана

Чи л алга.....санаа алдан дээшээ харна

Тааз..сэнс..аалзны тор..100 ийн лаамп

Таамаг мэт үй олон толбууд..нарны туяа

Чи л алга даа... гартаа үзэгээ барилаа

Цаас...бэх...харандаа...эрээчсэн үгнүүд...энд тэндгүй тамхины иш

Цацсан дарсны толбо..базаж шидсэн цаас

Зургын жааз..номын тавиур..чихмэл тоглоом

Зуугын хадаас түүнд тохсон хуанли...хуучин модон хана

Будаг нь халцарсан шал...буруу тийшээ харуулж тависан

Чи бид хоёрын зураг...шилний араам....

Өрөөнд чи л алга...

Өөр бүх зүйл нь хэвэндээ л байна

Өнөөдөр энд хоноод маргааш буцнаа

.........чамайгаа санаж байна

 

 

 

 

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
AEЯO

Зураг нь байхад хүн нь байдгүй...

..::sunshine::..

Тэвчээр...

Будагчин КЭТ

Ммм байхгүй

Сасори Ори Сижихүн (зочин)

Аанхан... Хэцүү байхад бас надад хэцүү мэдрүүлсэн л шүлэг байна...:-(( гэхдээ сайхан бичжээ......:-)

Zeusy (зочин)

За очлоо битгий хаяарай ккк

Мауз

ёоо яаж ингэж бичдийм бэ чи нтр гээд уурлаадахгүй юу. ккк 89 бичжээ. миний онгод харьцан хэрэг алгаа.

Зочин

ммм.....

Elkhan

Дурсамжаа гэж...

Gorgeous

сүүлийн 4 мөртөөс бусдын ойлгосохгүй кк. Муундаг ийн

Sol@ce

гоё гоё.. ийм үе ч байсийшоо :(

Undriga (зочин)

Гоё гоё гоё.

RainBow

=[

Joe.

Аэро-харин тихх
сайншээн- юуны
өрөөсөн кет- байхгүй хоосон
ори- хэцүү ч сайхан шүү дээ
баци-юуг хаях гэж
мауз- онгод чэн хаачсийн
элхан- сайхан сайхан
зочин-хммм
гиоржиос-би ч бас нтр хэхэ
солэсэ- харин тиймээ
ундрига- баярлалаа
рэйнбөү-хммм

крафти

онгон есүс: аймаар өөр үг хэлэхгүй ээ

Хүслэн (зочин)

харин тийн өнөөдөр ядажихад гоё өдөр байна шдээ гуниг тээчмээр хэхэ

Турьхан (зочин)

би бол чи байсан ч сэтгэл хоосон гэдэг шүлэг бичмээр өдөр байна хэ хэ хэ.

олон ч нэр үг орсон сайхан шүлэг байна ккккккккк

Залуу (зочин)

Надад хэцүү байна ... Одоо би одоо би

Аймааар иртэй хутга

мм чи бас хаа нэгтэй байхгүй л байгаа хэн нэгэнд үгүйлэгдэж л байгаа.

Аймааар иртэй хутга

Амжилт.Цаг хугацаа хамгийн сайн эм байдымдаа.Бас чиний хувьд хамгийн эрхэм хүн бол чи өөрөө юм шүү дээ хөөө

дурлагч

сайхан шүлэг болжээ

Zeusy (зочин)

Намайг гэх юмнуудаа битгий хаяарай гэсийн.

♥Na-yong (зочин)

ёохх бүүр сонин болгод хаячихлаа яг надтай адилхан ч юм шиг тэр надад их таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)