Joe's pain : -Дурсамж...Учрал...зэрэг байрлана-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Дурсамж...Учрал...зэрэг байрлана-

Балын харандааг гартаа  барин

Балласан зүрхэн дээр шүлэг бичнэ

Бадаг бадгаар цувуулан бичээд

Баллуурдаж бас дарж үзнэ

Ёолох, орилох дуу зүрхэн цааснаас  сонстоно

Ёотон шиг дөрвөлжин үсэгнүүд зүрхэн дээр зоогдсон харагдана

Бичиж биш сийлсэн...

Бийрээр биш хутгаар урласан...

Тийм нэгэн цаасан дээр

Тэмтэрч нэг уншиж нэг

Эхний зохиолчын шүлгийг

Эмх цэгцтэй болгоно гэнэ

Эрээн цоохор зүрхэн дээр

Энд тэндгүй бэхний толбо...сийлбэрйин мөр

Эвгүй ч гэсэн сорви болон эдгэсэн

Эхлэл төгсгөлтэй шүлэг болсон аж

Хэн нь ингэж эрээчдэг байна гэж

Хэлэх гэснээ санаа алдана

Өөрөө хараад засаж чадахгүй ч

Өө сэвийг нь нулимсаараа арчина

Сийлсэн шүлэг нь дурсамж...

Бичсэн шүлэг нь учрал....

Нэг зүрхэн дээр хоёр шүлэг

Өөр өөр утгаар бичигдэнэ

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Simple

яаааааа, лаг лаг. авьяас нтр бол байна байна. Юу ч гэхэв одоо... Бишэрчийнаааа л гэе дээ... өөр юу гэхэв хэхэ

Мауз

хмм... сийлсэн шүлэг хэцүү хэцүү.

chocolate

Зүгээр л nice....... өөр юм ч хэлээд хэрэггүй байх...

Зочин

хммм....

Joe.

симплэ-баярллөө
мауз- хмм
чололатэ- хэлэлдээ нтр кк
зочин- 2 хмм

RainBow

зүрх гэгч үнэхээр хэцүү эд юм

Оранж

ахиж чамаас хмм гээсн хариулт авмааргүй байна.... кккк

Sol@ce

Ёолох орилох дуу зүрхэн цаанаас сонстоно
Ёотон шиг дөрвөлжин үсэгнүүд зүрхэн дээр зоогдсон харагдана

улам л айр бичдэг болоодайншүү

Gorgeous

1 зүрхэнд нэг л шүлэг хангалттай

Сэгсгэр Сэрээ-Анааш

ааяаяааа нуль авъяас

Цэнхэр нүдэн

над шүлэг байхгүй,

Аймааар иртэй хутга

бийрээр биш хутгаар урладаг хэсэг нь таалагдлаа гээлүү хэхэ

Joe.

рэйнбөү- харин тихх
оранж- за хммм
солэсэ- баярлалаа
чойжоо- магадгүйээ
сэгсгэр сэрээ анааш- хммм
цэнхэр нүдэн- яагаад байхгүй ийн
аймар иртэй хутга- хэхэ за нтр

Оранж

чи зүгээр л надаа хммм.... гэсэн хариултаас өөр юу ч бичкүг мэдлээ. Одоо ахиж блогоор чэн бага эргэж тойрч байхаас . хммм........

Joe.

оранж- сүрдүүлгэ гэж ойлголоо эсвэл заналхийлэл хэхэ

sara (зочин)

chinii shvlgvvd neg l oor utgatai yumaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)