Joe's pain : -Би байрны өнчин сандал, би салхинд туугдах хамхууль, харин эд биш-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Зөнгөөр урсах амьдралд

Зөрөөд өнгөрөх бүсгүйн харц шиг

Хатгаад авав уу гэлтэй

Хачин мэдрэмж төрдөг надад

Би гэрэл биш харин түүний сүүдэр нь

Би салхи биш харин хийсэх хамхууль нь

Надаас аз жаргал урсдаггүй

Надаас хайр дурлал ундардаггүй

Би бороо биш харин түүнд норох хүйтэн ширээ нь

Би цас биш харин хучигдах байрны өнчин сандал

Миний үгс дулаахан биү хүйтэн

Миний нүд тод биш харанхуй хоосон

Би дусаал гоожих байшингын чимээ

Би анивчаад өнгөрөх гэрлийн долгион

Гар минь бие минь эд биш

Ганцхан хүнд л тэр ертөнц нь

Би ус нэхсэн цэцэг

Нар хүлээсэн тал

Цас хүлээсэн оргил

Бороо хүлээсэн хуучин муу сандал...

 

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Зочин

Би тэгвэл
Цэцгэнд амьдрал өгөгч ус
Гэрлээр тэтгэгч нар
Сэвсийтэл дарах цас
Бүжин орох бороон дусал...

Zeusy (зочин)

Би бол талын цэцэг тасдаад авбал чиний цэцэг
Би бол талын тарвага тархидаад унагаавал чиний тарвага этэр гээд гах гах гах.
Хүлээж суухаар өөрөө хайвал хурдан байх болов уу даа

крафти

гоё шүлэг .............................................................байна

Мауз

энэ гарчиг чинь нөгөө юу байна шт тэ нтр гээд. гуниг ч төрөх шиг.

Энэрэл (зочин)

сандал эд бишүү :P

Хүслэн (зочин)

гэхдээ нөгөө утгууд бол бна айн. нялх ногоогийн би бол тарвага тархидаад унагаавал чиний тарвага гэсэн татаж унах гэжийн

Sol@ce

гое гое
Би гэрэл биш харин түүний сүүдэр нь
Би салхи биш хийсэх хамхуул нь
чамд тэ дурлал чимуу нэг тиймийм л хэрэгтэйн байна гэсс дүгнэлт хийлээ кк

Анчаан (зочин)

Сүүлийн дөрвөн мөрт тасархай болжээ

Оранж

сандал эд, харин чи хүн...
гэхдээ чи хүсүүл аз жаргал хайр дурлалыг урсгагч байж болно.

дурлагч

Хөөрхийг хэн ингээл эд материал, хамхууль этр болгочихдог байнаа. Тоогоод нэг хүн болгочихооч гээлүү :Р, Ккк

Undriga (зочин)

Нялх ногоог зулгаачихвал миний нялх ногоо болох болвуу гэж мэгээд...

Zeusy (зочин)

Ундрига зүгээр суухаар зүлгэж суу. Хадуур бариад дайр :P хэхэ

ЭЭЛЭРЭГ (зочин)

хуучнаар яахын шинэ болоооо...

Undriga (зочин)

Нялх ногоохон Батси минь чамд хадуур хэрэггүй хайч байхад л хангалттай. Ер нь хайчны ч хэрэг алга. Шууд л гараараа тасдаад, шүдээрээ зажилчихъя этр :P

Zeusy (зочин)

Зажлахгүй залгиж дүлэхгүй бааж этр кхи кхи ширүүлчихвээ нааг :P

Premium Пэчка

хөөш сандалаа нтр хэхэ
гоё шүлэг байна аа

Joe.

зочин- хммм
баций- хүлээх хооронд аягаа цай уухуу даа
крафт- ...... юу гэж байгаан
мауз- тихх
энэрэл- мөнө гэхдээ л ...
хүслэн- нөгөө утга гэж
солэсэ- хэрэггүй ээ
анчаан- баярлалаа найзаа
оранж- хммм
дурлагч- харин тихх
ундрига- баци та 2 яагаад байна нтр
ээлэрэг- хуучин л үлддэг юм
пээчка- яасан хурцаааа нтр

Оранж

хаха. чи нээрээ надад хммм.... гэснээс өөр хариулт өгч үзээгүй байхаа.. тэ? ккк

Joe.

оранж- хммм харин тихх ккк

Оранж

хммм.... гэхийг чэн харсаарийгаад хэлжаам шиг чихэнд сонсогдчлоо..... тэрний оронд битий хариул нтр гээд.......кккк

AEЯO

Энэ зурган дээр цаана нь юуун хөл орцийн :P

Хармогү

төсөөлснөөс өөр вмаа.. тэгэхээр блог гэдэг гоя

Аймааар иртэй хутга

тэр хүн нь азтай юмаа сайхан бичжээ

Joe.

аэро- харин холджий даа гэсэн чэн сонсоогүй нтрг ээд худлаа *аачий
хармогү-юу нь өөр гэж
аймар иртэй хутга- хэн ч байж болно хэхэ

Мауз

4

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)