Joe's pain : -Би чамайг л мөрөөдөж байна-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Би чамайг л мөрөөдөж байна-

Гэрэл туссан тэр л гудмаар

Гараас чинь атгаад хамт алхмаар

Гэгээ орох тэр л үүрээр

Гэрлүүгээ алхана чамайг бодсоор

Энгийн мөртлөө гялалзах нүд чинь

Эхнээсээ л намайг өөртөө татсан

Тааралдхаа учирхаа ч үл мэдэн хүлээн суухдаа

Танидаг болмоор байна гэж хүүхэд шиг гуйсан

Чиний дуртай зайрмагыг

Чимхийг аваад хамар дээр чинь түрхмээр

Ичингүйрэн инээсэн чиний төрх

Инээдтэй бас өхөөрдөм харагдана

Хайрын үгсээр шөнөжин захиа илгээлцэж

Хайртай шүү үнсий сайхан амраарай гээд унтахсан

Өдөржин санаж шөнө нь уулзахдаа

Өөр өдөр байхгүй мэт тэврэхсэн

Би мөрөөдөж байна чамтай байхыг

Би мөрөөдөж байна чинийх болохыг...

Нойрмог байгааг чинь харан инээмсэглэнэ

Одоо босоорой гээд духан дээр нь үнэрлэж өглөө болгомоор 

Хайр хүргэм чамайг үнсэж сэрээмээр

Хамт унтан оройжин гараа дэрлүүлмээр

Би нүдээ аниад мөрөөдөж байна

Яг л чам шиг...чамайг над шиг мөрөөдөж суугаа гэж

Борооны үнэр  салхиар надад хэлээд байна

Би мөрөөдөж байна.... Би мөрөөдлөө биелүүлмээр байна....

 

 

start=-13 , cViewSize=50 , cPageCount=1

37 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
ЭЭЛЭРЭГ (зочин)

ваав гоя бичич... бичас мөрөөдлөө хихихи

мауз (зочин)

мөрөөдөл нь биелээсэй гэж хүсий даа.

AEЯO

"...Өдөржин санаж шөнө нь уулзахдаа
Өөр өдөр байхгүй мэт тэврэхсэн..." гоё хэлж

Зочин

гоя бичиж...... би бас мөрөөдөөд л суужаахаас..... Оранж.

~Lonely Wind*~

мундагийн
стоо гоё шүлэг бна =)

~Lonely Wind*~

шүлгийг чинь унших маш их дуртай

≡К.Кийд≡

Гоё бичжээээ :)

Undriga (зочин)

Саййййхан шүлэг...

Joe.

ээлэрэг- мөрөөд мөрөөд
мауз- биелэх байлгүйдээ гээд ерөөчий
аэро- хммм
оранж-яаж мөрөөдөж байгаан бүүр гүнзгий мөрөөдвөө хи хи
лонэли ваинд- баярлалаа
краим- хммм чи бас нтр гээд
ундрига- баярлалаа ма ваитнэсссс

Хүслэн (зочин)

гоё ч мөрөөдөл байна гоё ч бичиж хүн хүний хүсдэг зүйл л байх даа

Турьхан (зочин)

санаж явахад бүтнэ
сажилж яваад хүрнэ шүү дээ. өөр өдөр байхгүй мэт тэврэх бүсгүйтээгээ хурдан учраасай

Sol@ce

эрэгтэй хүнээс гархааргүү яаас гоё үгсэв кк бичас мөрөөдхөд нэгдлээ

Zeusy (зочин)

...Өдөржин санаж шөнө нь уулзахдаа
Өөр өдөр байхгүй мэт тэврэхсэн... Энэ яг чиний онгод ордог үе байх аа ккк. Балиар мэдрэмжтэй зус шүү :P Тэрийгээ ч гоё гаргаж илэрхийлдэг

ஜॐ♥ஜАянчин ஜॐ♥ஜ

... зиа мөрөөдөлөө биелүүлэх аяндаа гардаа.. шүхэрээ аваад гарахаа мартав_

Оранж

Аянчаан шүхэргүй бороонд норох гоя шт. Жоё би чамд час тэгж хэлжийсэн тэ? санажийнуу?

1988

Энэ шүлэг энэ хөгжим ямар аялгуу тансаг сайхан байна ингээч. Воондэрфүүл

Che.

Гоё бичих юмаа шүлгийг. Гэхдээ тэр зүрх сэтгэл нь магадгүй тэртээд учирсан нэг л бүсгүйг за үгүй юмаа гэхэд учраад нээх удаагүй байгаа нэгэн бүсгүйг за үгүй юмаа гэхэд бүх цаг үеийн төгс эмэгтэй Beyonce-д ч зориулсан юмшиг :P
Нэг л юм байна айн ккк

Joe.

хүслэн-зүгээр мөрөөдсөн байхгүй юу
турьхан- харин тихх надтай учраасай ккк
солэсэ- би чинь ....шүү дээ эрэгтэй шүү дээ гэх гэсийн нтр хэхэ мөрөөдөөд бай гояшд
баци- хэхэ чи амид уу
аянчин-шүхэр авнаа тэгэж байгаад бороонд алхана
оранж-оохон санжийшд
1988- баярлалаа
чээгий- бас учрах гэж байгаа бүсгүйд үгүй юмаа гэхэд огт байдаггүй бүсгүйд за үгүй юмаа гэхэд нас барсан нтр гээд хэхэ

Оранж

чи одоо ийм мартамхай байж болкү шт. лууван ид....кккк

SinГ©ad O'Connor

сүүлийн 4 мөрийг чинь нэг хүнд хэлэх юмсан.

Zeusy (зочин)

Амьд

аагий (зочин)

Учрана аа, бүгд болно тэгээд бүтнэ. Тэвчээд итгээд хүлээцгээе

Joe.

оранж- мартаагүй байхад
хэрэм- хэнд зөнчид үү
баци- тоглолт, хөгжим гэдэг шүү хэхэ
аагий- хамт хүлээхүү хүлээцгээе гэхээр хи хи

Оранж

сайн жаал.....

Zeusy (зочин)

Энэ бол .... бас гэдэг :P

Efia ^_^ SecreT

Үнэхээр тансаг.. хэлэх үг алга...

SinГ©ad O'Connor

үгүй боожгойтой хүнд.

Zalyy

маш гоё бичжээ

Улаан Малгайт

Лаг юм. Энгийн үгээр энгийн санаагаар нялуун биш нэг тийм гоё шүлэглэдэг залуу юм.

energizer (зочин)

чи энэ бичсэн зүйлсийг ганц 2ийг нь уншлаа ер нь бол тэгэж романтик байх хэрэггүй юм байна лээ зөв хүнээ олтлоо энэ бүх сайхан үгсээ хадгалж хэнд ч хэлэхгүй чимээгүй чшшш байгаад эхнэрээ жаргаа гэж

Joe.

оранж- тиймээ би сайн жаал ,,,жаал гэнэээээ юууюэээ
сар- тэгээл нөгөө муухай юмаа бичих гээд байна уу
свиитхээрт-баярлалаа
хэрэм- аан зөнч тийм юумгүй юмуу
залуу- баярлалаа
улаан малгайт- хммм
энэржизэр- тиймүү би ч туршлага муу хүн шүү дээ нтр

Оранж

сайн жаал... гоя л үг шт. кккк... за за болий сайн залуу... ккк энэ ямарайна?

RainBow

санаа алдав

Аймааар иртэй хутга

нн бүх бичлэг нь бараг нэг хүнд зориулагдциймуу. Би бас мөрөөддөг бүх сайхан зүйлсийг

Joe.

рэйнбөү- би лав яг одоо бол маш сэргэлэн байна
аймар иртэй хутга- тэгэж харагдаж байна уу уг нь гүүшд

Оранж

хэхэ. 1 хүнд биш нэлээн олон хүнд гэсэн хариулт болчиж нтр гэж мэгээд...... ккккк

zaya (зочин)

үг нь нисэн одож үлдээсэн мөр нь үлдэг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)