Joe's pain : -Яг чи хэрэгтэй үед дэргэд байхгүй нь харамсалтай-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Цонхны цаанаас сэрүүн салхи үлээхэд

Цочин сэрнэ орондоо ганцаараа

Энгэр чинь өвөр чинь хэрэгтэй үед

Энд чи алга даарч байна хөнжилдөө

Орой ганцаар тамхи татан алхана

Охид залуусын гараас чанга атгажээ

Гадаа жиндүүхэн үед гар чинь энд алга

Гар минь халаасандаа бээрсэн байна

Нүд минь чилж нар жаргах адил бөхөж байх шиг

Нүүрэнд минь өдрөөс өдөрт хоногын тоо зураас болон тодорч байна

Зүүрмэглэн налах төдийд мөр чинь хажууд алга л байна

Зүүдэндээ мөн гээд хоосон дэрээ нална

Уйтгартай бүүдгэр өдөр дуу болон сонстох өнгөрсөн бүхэн

Уйлах нулимсны дуслаар газарт унахдаа эгшиглэж

Нуугдаж орхижээ надаас чиний энгэр

Нулимс арчин аргадан элгэндээ тэврэх энхрийлэл чинь

Чи надад ус агаар шиг хэрэгтэй энэ л үед

Чи дэргэд минь байхгүйд харамсалтай

 

 

 

 

 

 

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
classic

бас л эвгүй шүлэг байна шүү андаа

≡ Панда ≡

чиний шүлэг гуниг өгчийна. таалагдав

AEЯO

Нээрээ л эвгүй шүлэг вайна...

Оранж

Миний дээр үед бичжийсэн бичлэгтэй их төстэй юм......... Яг ийм мэдрэмж надад төрдөг болцон......хммм...

sabrina (зочин)

taalagdsan

Egeldino (зочин)

uitgartai bn bas gantsaardaj bna.

Undriga (зочин)

мммм...

ЭЭЛЭРЭГ (зочин)

хммммм... яанам бээээ... тэр хүсээд байгаа хүнийг нь нэг Жоедоо боогоод баглаад өгчихиймсан.

мауз (зочин)

уншсан

Joe.

классик- хммм аймшгийн гэжүү нтр ккк
панда- гуниг ш дээ
аэро- аймшиг аймшиг
оранж- хааяа төрхийн
сабрина- танкю
эгэлдино- би час эдр
ундрига- хэлээ гаргаад байгаа муу гэсэнннн
ээлэрэг- чи чадхуу
мауз- аан тэгсэн үү

MES POSTZ

Хаачсын? :Ъ

Хүслэн (зочин)

харин тийн. хэхэ чи нэг ном гаргачаач бүр хэлмээр санагдчлаа нэг уншиж үзэхийнсан хэхэ

комбат (зочин)

хэ хажуудаа байлгаж чадаагүй чи хөөрхий гэж хажууд нь байж чадаагүй тэр бас хөөрхий гэж хэ хэ
дурласан санаатай юм бол хүчтэй бай, дуугүй өнгөрөөх юм бол бүү гуниглаа

baby (зочин)

чиний шүлгүүдийг уншихаар нэг л уйлах гээд байна, дурсамж минь сэдрээд үгүйлэн санагдаад хэцүү байна

sehuun ohin (зочин)

bi bas arai hen negnii heregtei uyed ni bdaggui yum bish bgaa daa gj aichlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)