Joe's pain : -Хүлээлт минь хаврын цэцэг шиг хагдарч байна-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Хүлээлт минь хаврын цэцэг шиг хагдарч байна-

Олон орны хүмүүс цугласан

Одод нь харагдахгүй тэр л хотод

Эгэл жирийн монгол бүсгүй

Эргээд ирнээ гээд гэрээсээ гарсан....

Хаа холоос далайн давалгаа сонстоно

Хажууд минь байгаа мэт .... салхи бас мэдрэгдэнэ

Яваад олон жил болсон...

Явснаас чинь хойш олон жил хүлээсэн...

Цахим хуудсаар захиа хоорондоо соливцовч

Цаана л сэтгэл ханахгүй шуталтай

Царайг чинь шилэн дурангаар харавч

Цаг хэд болсныг ч мэдэхгүй ширтэнэ би...

Өлсгөлөн зүрх минь...

Өдрөөс өдөрт жижгэрсээр л ....

Өөрөө би шуудангийн сав шиг хоосон

Өөрийг чинь шуудан болоод ирэхийг хүлээсээр

Зүүдэндээ уулзаад баярлавч

Зүрхэндээ гунигтай сэрдэг

Хамтдаа баймаар санагдаад

Ханатлаа унтах гээд нойр хүрэхгүй байна

Зүүдэндээ л хацрыг чинь илж

Зүүдэндээ л духан дээр нь үнсэж

Зүгээр л .... энд би зүүдлээд хүлээж байна

Тэр чигтээ нам унтаад

Дандаа зүүдэлмээр...

Чамтай болздог газар маань

Миний зүүд.........

 

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Aero (зочин)

ШААААААААА ЯАХ ГЭЖ УНШВААА БАЛИАР ЭМЗЭГ БОЛЧЛОО :(

ЭЭЛЭРЭГ (зочин)

хммммммммммм... чи больчикээч хүн сонин гэгэлзүүлчихийн хэхэ... сайхан бичсэн байнаа.. гүэмөн их авъяаста залуу шүү нээрээ

Мауз

алсад одсон нэгнийг хүлээгээд эмзэгшдэг хүмүүс гоя юмөө. ядаж л зүүдэндээ учрах хүнтэй. хммм...

T2L (зочин)

Aihtar bichsen baishuu. Gehdee urgelj boroo orohgui shuudee hezee negen tsagt nar garch tenger tselmenee.

≡ Панда ≡

ёоо дотор сонин болтол бичдэг байшд... номоо хурдан гаргаа хэхэ

Sol@ce (зочин)

ойрд уншаагүй гоё бээгий гоё шүлэг

Зочин

Зүүдэндээ ч болтугай учрах нь сайхан шт.......... Оранж.

Gorgeous

Сар гарнаа Т гэсс хаха

Simple

санааааа алдав...

Зочин

goe bichjee

Эрхэмцэцэг

сайхан бичдэг залуу шүү

zula (зочин)

nmg uiluuldag hun howorhon bdgiim shuu...
goy shuleg bn
durlaw

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)