Joe's pain : -Чи босгосон дурсамж, миний гэрэлт цамхаг-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Чи босгосон дурсамж, миний гэрэлт цамхаг-

Манан татсан нарийн замаар

Харанхуй ой руу ганцаар алхана

Магадгүй цаана нь юу байгаа нь хамаагүй

Харахгүйгээр бодохгүйгээр урагшлана

Итгэлийг чинь  эвдээд гартаа атгаад

Инээд биш харуусал аялаад

Энэ л замаар гунигийн ертөнц рүү

Эцсийн нь үзэх гэж алхаж байна

Өглөө үдэш сэрүүн боловч би даарахгүй байна

Өөрөөс чинь авсан хайраа цамц болгоод өмссөн

Хүйтэн саарал бороо   дандаа асгаравч

Хүнд амлаагүй үгсээр чинь цув хийгээд нөмөрсөн

Ирэх зам ирээдүйг минь гэрэлтүүлээч

Ирлэж хурцалж өгөөч чамд үнэнч байхыг минь

Чиний миний гэрэлт цамхаг болон

Чин зүрхэнд минь үргэлж гэрэлтэй хэвээрээ л байна

Харанхуйг чиний дурсамжаар гийгүүлж

Хаа явсан газартаа дэнлүү болон бариж явна

Чамайг гомдоосны төлөө урсаагүй нулимс

Чанх дээрээс минь өдөр шөнөгүй асгаж байна

Шорвог байна, гомдолтой байна энэ дуслууд нь

Шоолж байна миний зүрх өөрийн эзнээ

Гарт минь байсан тэр л гэрлийг

Газарт хаяаад явсныхаа төлөөс болгож

Нүдийг минь хааж ....чиний харамсал

Нүүрийг минь будаж ....чиний гомдол

Өмнөх зам үл харагдавч...тас харанхуй ч

Өөрт минь байгаа чиний босгосон

Дурсамжин цамхаг тодоос тод

Гэрэлтүүлж байна ...дулаацуулж байна...асааж байна

Хоосон хөндий зүрхэн хэлбэртэй савыг минь

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
ХЭРЦГИЙ ХЭРЭМ (зочин)

мхм

Зочин

ммм..........Оранж

Энхзаяа

Гэрэлт цамхагууд хэзээ ч унтардаггүй гэсэн ..
Тэгээд хосууд үнэнч хайртайгаа батлахын тулд гэрэлт цамхагны өмнө тангараг өргөдөг гсн ..

Egeldino (зочин)

хммммм.

Gorgeous

гэцүү л ийн ээмэр гунигтай болчлоо

ИчИмХий :"> MT

айр эмзэглүүлэм бичжээ хмм

крафти

тэр муу бундан савыг нь дүүргэх хоншоортой охин байхгүйм байхдаа ...дүү хүүдээ олоод өгчихиймсөн хаха

FC

яаж бичээд хаанаасаа гараад байдаг үгсэв дэээ. Тэгээд бас их гуниглаад байгаам шиг сэтгэгдэл төрөв.............

Joe.

хэрэм- 1 дах хммм
оранж- 2 дах хммм
энхзаяа- монголд ядаж нэг байсан бол нтр гээл
эгэлдино- 3 дах хммм
гиоржиос-би час
матар- 4 дэх хмм
крафт- тэгэлдээ ккк
фс-би өөрөө хммм гэчий ккк

FC

тэр чинь юу гэсэн үг ийн

Мауз

6 дахь хмм... ккк

Хүслэн (зочин)

7 дахь хммм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)