Joe's pain : -Миний амьдрал нэг л хэвийн байна, энийг яаж эвдхүү, бүүр цоо шинээр эхэлмээр-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Би бодхын ..бодхын дээдээр бодхын... ай миний амьдрал ..алаг цоохор эрээчсэн цаас шиг , жаахан хүү эвлүүлдэг тоглоом эв хавгүй өрсөн мэт. Нас хэдийнээ явжээ. Нэлээн явж ....надаас дүү хүүхдүүд гэр бүл бололццон. Үрийн зулай үнэрлээл явжийхад ..би гэдэг хүн ... далайд сээлүүргүй хөвөх  завь шиг л байна даа...хөөрхий...

Өглөө яагаад ч юм ийм бодол бодогдоод болку ийн... Ер нь юуны төлөө , хэний төлөө өдий болтол орчлон хорвоогийн тоосыг хөдөлгөж ирснээ ч мэдкүм. Өглөө босоод...ажилдаа явна...орой тараад гэртээ ирээл унтана...яг ийм л дүр зураг үргэжилсээр л ... уйтгартай....

Арай өөр зүйл хиймээр байдаг.. залуу байна даа энэ чэн...гадаад дотоот явхийсан...Хүн шиг цалинтай бол ч яахуу гэсэн.. гэтэл тийм биш сард буудаг мөнгө нь.. ганц хоёр пиав хэдэн цаг Пс , хэсэгхэн өдөр утсаар ярихад л дуусхым даа... одоо ч мөн утасгүй суусаар л байна...

Ядаж хүнээс гуйхгүй ууж идээд үрж цацаад явдаг бол яахуу гэсэн.. Би гоя ажил хиймээрайн. Нэг тийм... хүмүүст хүндлүүлдэг... хэрэгтэй ажил... тийм тэсрэлттэй замыг надад бурхан май гээл өгдөггүй юм байхдаа...би ч хэрэггүй амьтан бололтой.......

Эсвэл энэ бүхэн ...толгойгоо маазаал пс ныхээ ард сууж байгаа уйдсан уйтгартай ганцаардсан хүний  бодол юм болуу...Зүгээр л алга болчмоор байна... цөлөгдөөд ч юмуу.. нэг газар оччоосой...яг л Робизон крузо шиг....

Яг нэг зорилго ..яг нэг зүйл гартаа бариж авмаар байна ... тэгээд тэрнийхээ төлөө зүтгэмээр байна..даанч  юу ч  толгойд орж иркү ийн ....би ер нь бүткүеее яаанааа....Нэг кноп дараал дахиад эхэлдэг бол ..би дахиад дарах эрхгүй болтлоо дарсан байх байсан даа зайлуул...

start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
RainBow

амьдрал баян шдээ, битгий гутар =]

Оранж

түүл өөр ажил хай л даа. юу л байна, ажил байгаа шт гадуур...

Ицми (зочин)

бод бод бас дахин бод... этр. тэгжийтэл болох байлгүй дээ

Zeusy (зочин)

Тэсрэлтийг чи өөрөө л бий болгоно. Бурхан гэдэг чинь чиний сэтгэлийн сайн сайхан баруун мөрөн дээр чинь суудаг юм шүү дээ. Одоо байгаа ажилдаа шинийг сэтгээд баллаад хаяаач айн чи чаднаа

ЭЭЛЭРЭГ (зочин)

бодох л асуудал даа.. надаа час бодох юм зөндөө л байна шүү хммммм

Аанхаа

Одоо юундаа оройтцын бээээ хөөө

Зочин

чи хаашаа ч алга болж чадахгүйгээс хойш /гэхдээ одоохондоо/ ядаж бичлэгээ ойрхон оруулж байгаач. надад бүр унших ч юмгүй болчих юм.

maya

Оюунгэрэл-ийн Миний ажлын ноу-хау номыг уншаад үз л гэж хэлмээр байна

Турьхан (зочин)

би бас бүгдийг өөрчилмөөр л байна

Улаан Малгайт

Цоглог бай. Өөдрөг бай. Болноо хө. Нэг л мэдэхэд

Дээс...

батси: чи бүүр самади болчижээ... муу САДАР ЭР ха ха

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

миний л мэдэхийн бурхан өгсөн нэг боломжийг чи өөрөө алдсан...би хүртэл чамд тусалъя гэж хичээсэн чи хичээгээгүй...

Sol@ce

@Маяа Оюунгэрэл чэн нөгөө Стэмфордын их сургуулийг төгссөн бас нэг ном нь юу билэ тэр мөнүү? бичас айр боддог байлаа, тээд ер нь бодхоо боличуул дээрийм бээлээшд :P

Joe.

рэйнбөү- нөгөө дэв гээд канун дээр тэгдийшд "амьдрал баян ш дээ юунаас айхуу" гэдэг шиг
оранж- ажил ч тийм му зүйл алгал даа өшөө өшөө ихийг хүсчийн нтр хэхэ
ицми-бодоол байна . .. тэгжийтал үхэх цаг ирэхвий дээ
баци- хэхэ чи нээрээ үнэнтэж байнаа нтр
ээлэрэг-тэгээд бодооч юу хийгээд байгаан нтр
аанхаа-тийм лдээ оройтоо гүйл дээ ажлаа тасдаад айсан хүний бичлэг юм болуу хэхэ
зочин- болно за утаа хаяаад алга болчийшд ккк
маяа- за олдуул унших юу байхуу дээ
турьхан- хамидаа өөрчилий
улаан малгайт- болно доо болноооо -2 уулаа гээлүү кк
дээс дий- харин тихх муу С э
дэдхэн анчин-хэхэ тэр ч нам унтаад чаасан л даа тэр үед хаха

Joe.

солэсэ- бодохгүй болхоор бүүр тэнэг юмаа ядаж зугаа гаргах зүйл ч алга

Хилийн цэргийн Онигор нүдэн

нүдээ аниа нээх сайхан тамхи татаал транс сонсоод үз

Cloud

амьдралыг нэг товчлуур дарж шийдээд байвал сүүлдээ /насны бөгсөнд/ үнэхээр хэцүү шүү дээ... яг л тийм юм Click гээд кино дээр гардийшд хэхэ тийм болчуул яаана.

Cloud

Хүмүүсийн блог руу ороод бээгий унших гэхээр цочтол цочтол дуу явахын харын таны блогт ороод анх удаагаа л даж ая сонслоо 1т цочоохгүй 2т шууд нэх гоё амаржийшд хэхэ

MES POSTZ

Ийм үед гар дээрээ суниадагсан :Р

XaPXyH (зочин)

cs- deech dee

Zeusy (зочин)

Би хэлсэн 2 долоо хоног үнэнтэнэ гэж

Бодлоороо Оролдох Лаг Дуртай Унтамхай Уншимхай Шаар

Чин сэтгэлээсээ нэг зөвлөгөө хэлэхэд үнэхээр өөрчилмөөр байгаа бол, юу нь болохгүй бүтэхгүй байна гэдгийг мэдмээр байгаа бол Крафтигийн нэг бичлэгийг унш. Ажил хийж суряаа билүү юу билээ. Тэндээс чи юу хийхээ олж мэдэх болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд хөөсөн бодол мөрөөдлөөс ангижирч, бодит байдлыг л эрүүл нүдээр /эерэг талаас нь гэжаагаам шүү/ зөв өнцгөөс нь хараад үз. Чамд авъяас чадвар бий. тэрийгээ зөв ашигла. Ер нь тэгээд өөрийгөө зовоож ажиллахгйүгээр хүссэн мөнгөө олдог арга, зам тун цөөхөн шүү дээ хө.
Чамд үгээрээ ч болтугай зөьлөхийг хүссэн Болдууш

Joe.

хилийн цэргийн онигор нүдэн-транс сонсохлоор нэг л бишээ харин лио слайэр ийн дууг л сонсжийн доо
клоүд-нээрээ тэгхийн болуу
төмөрбаатар дьа мэс- туршиж үзий
хархун- тэгийлдаа дэмжих хүн байгаа болвуу
баци- хэхэ муу жаал шүү
болдууш- за мэдлээ болох байлгүй гээд л санаа алдав

Хүслэн (зочин)

сайн руу тэмүүлэх ч байгаадаа сэтгэл хангалуун бус хүн бас гэцүү шдээ. ахиулах бодлоороо улам сайн ажиллаж дээшлээрэй

Хилийн цэргийн Онигор нүдэн

ерөөсөө ингэ, нэг уулан дээр очжоод майр чанга хашхир заюу, тээд хоолойгоо сөөтөл орилоол байн, би тэгжжад нэг яагү гоё зорилготой болоод, тэр зорьсондоо хүрсэн л юмдаг, за амжилт, хэндч хэлээгүй нууцаа хэллээ шүү

☺Инээмтгий kkk☺

Та минь ингэхэд юу хийдийн? Өөрчлөлт ч хэн хүнгү хэрэгтэй л бна шүү.

Aero (зочин)

ЗУГТ!

Egeldino (зочин)

Би ч гэсэн одоо чамтай адилхан байна. Гэхдээ энэ хэвэндээ үлдэхгүйн тулд урагшаа.Амьдрал баялаг шүү дээ.Амьдралаа өөрчлөх боломж зөвхөн чиний гарт бас миний гарт байна

Egeldino (зочин)

Хөөх би бас чиний хонгоруудын нэг болчиж,кк,

Che.

Зүгээр л урагшаа өнгөрсөнөө ор тас мартаад Чиний итгэлтэйгээр хэлсэн үгнээс чи чаднаа гэдгийг мэдэрсэн. Мэсийн хэлдэг ч үнэн шүү сунайсны дараа гэдэсний таталт хийдэг байлаа шүү дээ би. хэхэ

Аз жаргалын хатан Алиса (зочин)

харин ээ......
бааранд ороод үздиймүү.
эсүүл золик унаад сүхбаатарын талбайгаар яв.
бүүр болку бол споортоор хичээллэ...
гэхдээ бааранд орсон нь л дээр дээ....нээрээ шүү

Аз жаргалын хатан Алиса (зочин)

ролик шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)