Joe's pain : -Такси тай ч болоосой, буюу тэд хүнээс яаж илүү мөнгө авахаа сайн мэднэ-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

За тэгэхээр ийм байнаа залуусаа энэ зам хаацан үнэн кэцүүдэлтэй байнөө. Манайх чэн ядаж байхад хотын захад байдын,  энэ хавийн замыг нэг урсгалтай болгоцон.

Урьд нь ажилруугаа 25 минут л явдаг байсийн дээд тал нь. Харин одоо бол 2 цагын өмнө гарку бол хоцоркоод байна цаан чэн. Замаараа хороолол 3, 4 модны 2 гээд баахан зугаалхын маа. Тухтай суудал олуул баахан унтаж авна дөө бараг л.

Өө ингээд хадуураад байхын. Юу гэх гээд байна гэвүл

Энэ такси арай давраад байгаан бишоо. Хоое таксины жолоочоо, хоое хаагийчингуудаа

Яаажийн гэвүүл өнөөдөр л гэхэд чигээрээ яваад ирэхэд 2500 гардаг газар жаахан мурийж явсанаа 3300 гэжийшд. Тэгээд манай 2 найз цаашаа явсан хэд ч гэж хэлсийн бөө мэдээ.

Ер нь их зэвүүнээ эднуус . Дээр яасан........Хорооллоос гэрлүүгээ такси бариваа. Нэг юм ирээд зогсохоор нь очоод ард нь суучлаа... Тэгсэн урдаа нэг хүнтэй явж байхын. Нээх юм бодсонгүй ....Тэгээд гэрийнхээ тэнд ирээл ...Хэдүү , за за 1500 өгчий үнэндээ бол 1200 л гардийн ... тэгсэн яасан ..урьд сууж явсан залуу айр аймар царайтай том биетэй мангас чэн 2500 гэж авдийн... гэхээр би ахаа юуууу... гэсэн чэн 2500 гээдээшдээ айр муухай харангуут айсан даа өгцийшд. Муу зэвүүн амьтан.....

Бас дээр блогийнхонтой покэр тоглох гээд явж байсийн манай гэрээс 6000 гардийн байна лээ. Бүүр Нарантуулын тийшээ, Тэгээд яараад тазси барицан явжийваа... нэг ах байсийн... надад чэн ёстой амьдралаа яриад наацөөн...3 хүүхэдтэй... эхнэр ажилгүй .. ах нь нээрээ хэцүү байна ... өнөөдөр хүүгийн маань төрсөн өдөр бялуу, ундаа эдр аваад орхийсан нтр баахан юм яриал... би тэгсэн их өрөмч зөөлхөн амьтан байнлээшд....уярсиймуу, өрөвдсий муу, согтуу байсиймуу, баярхсиймуу мэдкү 10000 өгснөө .. за за хүүхэддээ бэлэг авж өгөөрэй гээд бууцан...Нээх хүнд тусалцан болоол....

Тэгсэн дараа нь миний нэг танидаг хүнд яг тийм зүйл тохиолдож нөгөө ах хүү чэн нөгөөдхөө ярисан гэсэн..... би ч гэнэн цайлган цагаахан амьтан шүү......хөөрхий

Одоо ажилаасаа гараад таксины жолооч болдий муу , тэгүл айр баяжих байхаа тэ. Нэг машин аваад өг гэдий муу хаашааийн,

Таксины жолооч нарын арга нь хүртэл ээмэр болсон байн лээ шүү. Чихээ бөглөөд, ууртай царай гаргаад явхиймуу эсүл.. тэгүл.. илүү мөнгө өгөхгүй юм шигээ......За за тэгээд та нар тийм хүнтэй тааруул яахаа мэджага биз ........

start=-14 , cViewSize=50 , cPageCount=1

36 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
AEЯO

Хаха тэр "мангас" бол чааг "Ахаа ааруулайгааюу" болгосон байшд хахаха
гэснээс нээрээ тааруул яахийн? :P

Zeusy (зочин)

Харин тийм ээ анчингийн хэлдгээр тэгш тоонд дуртай юм шиг эсвэл дуртай тоогоо хэлж болдог гэж боддог юм уу хаашеээн

Сэгсгэр Сэрээ-Анааш

хэхэ мөр мөрөөрөө өгсөн авсандаа өлзийтэй байг гээд тодорхой газар нь ер нь шууд тулгаад л өгдөг газар дөө

Undriga (зочин)

Яаа бантсандаа өгөөд л буудышд. Би нээх хэрэлдэж чаддаггүйг ч хэлэх үү. Гэснээс нээрээ ма нэг найз охин шоунаас гарчихсан явжийнэлээ. Яасан гэхээр, 2 найзтайгаа таксидаад нэг найзынхаа үүдэн дээр ирээд гэрт оруулж өгөх гээд 2 давхарлуу гараад ирэхийн завдалгүй жолооч нь 2 залуу дуудаж авчраад өөрөө бие засах гэж байгаа дүр үзүүлж машиныхаа хаалгыг онгойлгоод орхиж этр. Нөгөө 2 залуу нь нэг найзыг нь айр дээрэлхэж шууд цүнхийг нь угз татаж аваад, ма найзын суудал дээрээ орхисон байсан цүнхийг нь авсан байналээ шд. Тэгээд жолооч нь цагдаа дээр очоод мэлзэж этр. дараа нь юу ч үгүй болсон найзаас маань таксиныхаа мөнгийг төл этр гэсэн байгаам даа. Муусайн хүн чанаргүй юмнууд. Яджаахад бүр дуудлагын такси байсан байгаам шөө.

Sol@ce

хэхэ "ааруулайгааюу" болгосон бээээшд таxи барь барь баяжиж гүйцнэ. эсүүл лам бол ккк

≡ Панда ≡

Тануус бас покер тоглодымуу? хаха
Аэротик, Оранж 2 шиг мурьж л сурах хэрэгтэйм шигээ

SJoker (зочин)

Ер нь л таксиний жолоочуудын харьцаа гэж авах юм байхгүй.

SJoker (зочин)

2 3 жилийн өмнө шөнө таксидаж ирээл мөнгөгүй болцон байсын. Би гэрээс ороод мөнгө авчаад ирий гэлээ тэгвэл гадуур хувцсаа үлдээчих гэжийна. За гээл үлдээчээл гэрээс мөнгө авчаал гараад ирсэн чинь байдаггүй шүү явчихаж.
Тэгэж нэг куртка алдаж билээ

ЭЭЛЭРЭГ (зочин)

харин ёстой хөгийн гарууд тэ.. дээр нэг удаа таксидаал тэгсэн 1500 гарсын тэхээр задгай байхгү гээд 2000г өгсөн чинь нөгөө ах чинь задалж чадахгүй гэнгүүтээ хурууды гээд тэгсэн ялсан нь 1000 төгрөгөө авы гээд тэгсэн би майр өөртэй итгэлтэй за гэсэн байхгү шүү алдчихаж билээ хайран 500 төг хэхэхэ

Оранж (зочин)

таксины жолооч бид 2 харшилтай хүнүүс..... өчдөр хүртэл занадугаас гараад харихад 2000 л гэжийлээ...... энэ чэн эмзэг сэдэв... кккк

sunbeauty (зочин)

хэзээ ч цэвэрлэж угаадаггүй аймшгийн үнэр танартай кабинтайгаа адилхан санаа нь гэж таарцийм дөө зарим нь. яриад ч дуусахгүй зүгээр

Улаан Малгайт

Таксины жолоочдод бол хэлэх сайн үг алга. Дандаа нэмж хэлж авна. Гаднах байдал дандаа харна. Ихдээ л 1000 төгрөг илүү авлаа гэж бодъё. Тэгээд илүү аваад байгаа шигээ илүү яваа нь хаана байгаан. Би бол засссс үхсэн буянаараа болог гээд тоодгүйн. Гэхдээ заримдаа ч бүр зэвүү хүрдийн. Тэгээд эмэгтэй хүнийг бол их дээрэлхэнэ. Нэг удаа тоолууртай такси хүртэл 1500 гардаг газар 2000 нэхээд нэг халтуурчин. Тэгэхээр 1500 л байдагшдээ гээд өгөөд бууцан чинь алнаа чамайг арьсыг чинь өвчнөө гээд машинтайгаа хөөгөөд. Ээ бурхан минь.

Бас тэгээд нээх Хаашаа явахын гэж асуудын. Би тэгэхээр Хаа хүрвэл явдын гэгээл хаядын. Дуугай л явна биз дээ. Хоосон санжиганаж байхаар.

Зааз таксичидтай бол угаасаа яриад байх юм байхгүй. Балиар бохир юмнууд.

Бас дээхэн нэг таксидаад явжийсан чинь жолооч нь утсаараа ярьжээснаа Мань нь мөөг түүгээд явжийна гэсэншд. Би бол мөөг тээ. Хаха.

Зааз сэтгэгдэл бичих гэсэн бараг бичлэг шиг юм болчлоо. Сорри шүү. Жое. Бачуурч орж ирээд баахан юм биччихлээ.

мауз (зочин)

автус гээд аягүй гоя унаа байна цаана чинь. ккк би ч угаасаа бас хэрэлдэж чаддагүйн. тэгээл юугсэн үгийн гэжагал өгжил байгаамдаа.

MC Аав

Ах нь амьдрах гэж ядсан хөөөн

MC Аав

тоолууртай таксинд сууснаас тоолуургүйд нь суучаал жолоочынх нь мөрөн дээргүүр нь өнгийж ирээл сууж буухдаа мөнгөө тооцоод өгч байсан нь дээрийн байгааншдэ.

Турьхан (зочин)

таксинд суухаасаа өмнө тэр хүртэл тийм төгрөгөөр явах уу гээд асууж байгаад суудаг ш тэ. хэрэв хэд гарахаа мэдэхгүй газарлуу бол ахаа хэдээс эхэлсэн энэ тэр гээд нээх мэддэг, харамч царай гаргаал суух хэрэгтэй.жолоочтой их юм ярьж огт болохгүй, инээгээл ярьж байснаа заавал илүү нэхдгийн ойсоон хэ хэ хэ

MES POSTZ

Би нэг удаа цор цор гэмэр болж байгаад эрүүл болгодог газар орохоо шахаад.

Гэснээс энэ Маус 2 ажилладаггүй блогт сэтгэгдэл үлдээх гэж бас л урлаг юм аа. Алдаатай биччээд засах гэхээр арилгахаас өөр арга байхгүй нь ажилч хичээнгүй занг маань дэврээж этэр

крафти

тэакси барина гэдэг авъас чадвар шүү дээ хө хахахахахаа

ЭЭЛЭРЭГ (зочин)

хүмүүс ихэнх нь таксинд суух дургү хэрнээ яах аргагү л суудым байна даа.. нээрэ би та нарт такси хийе дуудлагаар хэхэхэ би нээр илүү авахгүэээ таван зуу маванзууг л нэмэе дөхүү?

Дээс...

таксинд сууна гэдэг чэн урлаг хүүхдүүдэй...

maya

Яг тэр газар руу явахад хэд гардаг талаар мэддэг байвал хэд гарсан гэж асуух ч үгүй өгчихдөгшд, тэр сонин эксэл аксентуудтай таксинд суусны ерөөсөө ч хэрэггүй, болж өгвөл ажлаа тараад явж байгаа ч юмуу яг нэг халтуурдах зорилгогүй тэрэгт суусан нь дээр юм шиг санагдаад байдгийн, бусад орнуудад такси үйлчлүүлэгчийн эрх ашигт таарсан цэвэрхэн соёлтой үйлчилгээ байдаг даанч манайд бүүүр юуун тэр эрх ашиг машиг май л гэж байгаашд

Цоомоо

харин давраад байгаан лалрууд

за бодылдоо 1км-500 гэвэл хүн 2км300м явж ерөөсөө болдгүй наасан хэлдэг тоо нь дандаа 1000,1500,2000 гээл ай


аа гэхдээ бол би ерөөсөө илүү мөнгө өгөдгүй тасарцан байхдаа л юын гэхээс

Gorgeous

харин ч инээгээл яриад байхаар гайгүй л байдышдээ ихэнх нь яриандаа халуураал нтр хааяадаа нэг тийм дуракууд ганц нэг байдаг л ийн хүмүүс эйр дургүй ийн тээ энэ таксинд кк

Joe.

аа эротик- харин тихх муу нохойн б...с чэн
баци- харин тих бодож боджагад л шаанаа даа
сэгсгэр сэрээ анааш- тэгээл өгөөд байвал бүүр даврана
ундрига- харин тихх албатай юм шиг загнана зарим нэг нь бүүр дээрэм хийдэг болжээ
солэсэ- хэ хэ харин такси байгуул баримаар л байна
сжокэр- юмаа үлдээнэ гэдэг бол ёстой дэмий санаа юу ч байсан аваал явна
салхи- аанха тоглдийн аэротик оранж 2 шиг л арай чадку байхаа
ээлэрэг- би арай хуруудаж үзээгүй ээ харин будаа мудаа төс нтр өгөөд явуулж байсан хэхэ
оранж- харин чамаас харшилтай болсон бишүү нтр гээд
санбюти- зарим таксинд суухаар хайран өмд цамц минь гээл бас их муухай тамхи татнаа хааяа
улаан малгайт- ха ха ха мөөг үү лайтай аан овоо гар вэ тэр чэн харин
мауз- атус гэж юу ийн идэх юмиймуу
аав- за тоолууртайд суухын гол харалж хүдиймөө гэсэн ххх
турьхан- тэр үнэн шүү овоо гайгүй санаа нийлж нтр байснаа инээгээл нэхнэ зүгээр
мэс- тэгээд арай орчоогүй биздээ
крафт-авьяас болтлоо хөгжсөн байжээ зөзө
ээлэрэг- чамд машаан байгаа муу
дээс дий- чи ч урлагтай суудий шүү хэхэ
маяа- хууль гаргий нтр
цоомо- харин тихх үнэн давраад байгаа маа

Оранж

харшил яахаар дамждийн бол? нтр гээд......

Joe.

оранж- аэро та хоёроос такси ны жолооч нар айдаг байхаа хэхэ

Оранж

бид 2 ахиж цуг таксинд суугаагүй........ кккк..

☺Инээмтгий kkk☺

Энэ гэрийн хүнүүс чинь бөөгдөөрөө Тааксичингууд юм уу даа. Цаана чинь атус гэж нэг яаж ч байсан мөнгөө нэмж хэлдгү унаа бээшд. Тэрэнд суугаал хэд гарсан бэ гээл явжийхгү юу кк. Би нь нэг сэг олоод таануудад үйлчилж бурзай бурзай-ддымуу. Жийнкэн бурзайх нь бээшд.

Joe.

оранж- аан та хоёр хамт байгуул аюултай
ккк- дандаа бишээ сард мөнгөө цуглуулжийгад нэг суухаар тэгээд байгаа хүнүүсийг яахуу

☺Инээмтгий kkk☺

Хэхэ тэрүүгээрээ замдаа тансаглаад алхчий ингэдэг биздээ ууг нь кк.

Хүслэн (зочин)

би бол угийн тэд нартай харшилтай илүү өгөхгүй л гэж үзнэ сүүлийн үед арай дээр за хэрэлдэх нь дараа гээд ганц 2 зуун цаас илүү өгдөг болсон хаха

Данги

3300 чинь танайхаас манайх хүртэл 5300 болцышд хэхэ

Joe.

ккк- тэгийшд балай авна тэр мөнгөөр чэн
хүслэн-хэхэ дайн зарлий нтр
данги-ээ сдаа тиймүүү зэвүүн амьтан бэ

ЭЭЛЭРЭГ (зочин)

цугаараа нийлж байгаад надаа аваад өгчих. тэгээд би яахав жолооч хийе хохохох

Хүслэн (зочин)

бас яс юман дээрээ хэн чиг л илүү авах гэж маллах гэж үзэх байх л даа ганц нэгээр нэмээд гэхдээ л дургүй хүрээд байдийн мэдэхгүй бол маллаж болохсон бас чиг баримжаа байгаад байдаг болохоор яалт ч гүй хэрэлдчих гээд талтай

♪ 2468 (зочин)

айсандаа өгцөн уу? хэхэ инээдтэй юм бичхийн[шоолсон биш шүү зүгээр уншсан чинь инээд хүрчлээ]

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)