Joe's pain : -Хөнгөн нисэлттэй эрвээхэй, хөөрөн хөөрөн ниснэ-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Эрээн бишээ хөөрхий саарал эрвээхэй

Энд тэнд сууж эндээс тийшээ хөөгдөнө

Цэцгээс цэцэгрүү дамжин эргэлдэж

Цэврүү шиг насаа мөрөөдлөөр дүүргэнэ

Саарал эрвээхэй ниссээр

Саатсан юм болуу тэр цэцгэн дээр

Талын олон цэцэгсийг

Таалж үзэхийг хүснэ....хөөрхий эрвээхэй

Инээдээр далавчаа хийсэн ч

Илт мэдэгдэнэ хуурамч гэдэг нь

Өнгөтэй эрвээхэй харин

Өөрийн цэцгэн дээр сууна

Цэцэг цэцэг хиссээр яадраа болуу даа хөөрхий

Цэцэг цэцэг нь харин дахин суулгахыг хүсэхгүй

Өөрийн минь цэцэг болооч тойрон тойрон эргэлдэнэ

Өөдгүй зангаасаа болж өөр цэцэг хайхаар болно

Өчигдөр энд сууж байсан эрвээхэй

Өнөөдөр тэнд сууж байх юм

Маргааш нь харин инээцэн

Магадгүй өөр цэцгэн дээр очих  биз

Хөнгөн нисэлтэй хөөрхий эрвээхэй

Хөөрөн хөөрөн дэвнэ

Хөгшин цэцэг рүү нисэж очоод

Хөгийн түүхээ эхнээс нь ярина

Урьд цагт дурлал нь байсан цэцэг нь

Уурлах биш өрөвдөнө хөөрхий эрвээхэйг

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Lyla

Яасан ч өрөвдөлтэй эрвээхэй вэ.. Ямар ч олон зантай юм ккк

≡ Панда ≡

яагаад ийм гунигтай байгаан...

Joe.

лила-харин тихх ийм юм байнаа байна байх байхдаа их ойрхон байна
салхи-би гайхаал байна харин

мауз (зочин)

би шүлэгний утгыг буруу ойлгоогүй байгаа даа?

ЭЭЛЭРЭГ (зочин)

харин би бас арай өөр утгаар ойлгочихын арай биш байлгү дээ.. жое маань арай үгүй байлгү дээ тээ

AEЯO

гоё бичжээ

tuguu

Хаварыг санагдуулам гайхалтай болжээ

Joe.

мауз- зүгээр л бичлэг
ээлэрэг-би яасийн
аа эротик-хмммм
төгөө-тиймүү хавар болхоор ийм байдаг билүү

ЭЭЛЭРЭГ (зочин)

харин чи яасын бэээ?? ямар утгаар бичээд байгаан энийгээ айн хө

Joe.

ээлэрэг- утгагүй нтр зүгээр л эрвээхэй байна даг

Хүслэн (зочин)

харин ч сайхан утга санаатай шүлэг байна

Joe.

хүслэн- хэхэ тийм гэжүү

Хүслэн (зочин)

тийм үнэнээс хойш яалтай ч билээ ккк

Egeldino (зочин)

гоё бичжээ. Гэхдээ гунигтай шүлэг байна

Joe.

эгэлдино-Гуниг чэн стайл шүү дээ миний нтр хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)