Joe's pain : -Инээмтгий хүн, хийлээ тоглоно-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Инээмтгий хүн, хийлээ тоглоно-

Инээмтгий хүн хийлээ барисаар орж ирэхэд

Ирсэн зочид алгаа ташин угтана

Нулимс дуссан будаг нь нүднийх нь доор тодорч

Нуугдсан сэтгэлээ инээлгэж, зурсан будгаараа нууна

Өндөр, нам, сайхан муухай бүгд түүнийг харна

Өнөөдөр инээмтгий хүн бүүр ч илүү хийлээ тоглоно

Хоёрхон утасны аялгуу хослон нийлж агаарт замхарна

Хос хосоороо зочид хийлийн аянд найгалзана

Эргэлдэх үедээ инээд алдан бүжих ч

Энд тэндгүй нулимс арчих чимээ сонстоно

Исгэлэн идээний үнэр ширээн дээрээс ханхилна

Ид , уу гэж баргил, сул хоолойгоор ярилцана

Инээсэн зочид урдаас нь харан сууцгаана

Инээсэн зочдын сэтгэл буруу харан уйлцгаана

Уйлсан царайн дээр инээсэн будаг гялалзана

Уйтгартай зүрхнээс инээсэн уянга эгшиглэнэ

Будагаа арилгахгүй гэж нүдээ боосон харагдана

Буруу , зөв гэж ирсэн зочид маргалдана

Хийлийн утас хашгиран уйлан дуугарахад

Хирдхийн цочин хүмүүс амандаа шуугилдана

Инээсэн царайнаас өнчин нулимс унахад

Ингээд тоглолт дууссан мэт хүмүүс алгаа ташицгаана

Зүрхэн хийлээ модон саванд хураав -инээмтгий хүн

Зүрх байдаг газар  нь модон савны зай харагдана

Тэр алхсаар тайзны ардуур ороход

Түүний зогсож байсан газар нь нулимсаар угаагдсан харагдана

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Lyla

Гунигтай бас гоё болжээ..

Undriga (зочин)

Пээ базарваань, гайхалтай л гэж хэлье даа.

Турьхан (зочин)

Зураг харж байгаал биччихэж байгаа юм уу? гүй ээ мөн мундаг хүүхэд шүү

sunbeauty (зочин)

ай хөөрхий инээмтгий хөөөн

ЭЭЛЭРЭГ (зочин)

хммммммммм найсссссссс, инээмтгий хүн гэж ер нь яг яадаг нөхөр вэээ хэхэ

Зочин

стоо сонин бас өвөрмөц юм...... Оранж

Дээс...

мундаг гэдэг нь...

SinГ©ad O'Connor

нээх сонин гуниг төрүүлсэн шүлэг байна

хууучны дурсамж санагдчихлаа дэмий л уншиж

Мауз

гунигаа гэж.

Gorgeous

заза мэдэхгүй өөрийхөөрөө бай жих шиг айр зөвлөгөө юу хаха

AEЯO

Хөөөх ямар гоё шүлэг вэ :)

Joe.

лила-хэхэ нэг тийм хүн байдагдаа
ундрига- баярлалаа
турьхан- үгүй э дараа нь зургаа
санбюти- харин тихх
ээлэрэг-инээж бай ингээд амыг зүсцэн хүн байдын тэгээд дандаа хүмүүсийн дунд алиалж байдаг мөртөө түүнд ямар ч баяр баясал байхгүй
оранж-тийм байна уу
дээс бий - тулдаг гэдэг нь гэснүү хөхөхө
хэрэм- хуучны юуг
мауз- үлдэх хөөх бишд ээ
аэротик-нэг л орой ны явдал гэж
гиоржиос- өөрийнхөөрөө л байна даг

Zeusy (зочин)

Ямар балиар авиастайн бээ ккк Нээрээ чиний авиасыг бишрээд байгаа шөө

erka (зочин)

yss goyo yum bee gehdee ene chin VICTOR HUGO giin shuleg baina shde ee
THE MAN WHO LAUGH - VICTOR HUGO

Ж.Эрхэмцэцэг (зочин)

хэлэх үггүй сайхан бичжээ

budagchin

гунигтай бас гайхалтай

Joe.

erka- тэр шүлгээ сээгийгээр биччээрэй хө өөр хуулах зүйл байгуул би хуулчий нтр хэхэ

Edelweiss

бичлэгийн өнгө аяс эвдэгдээ юу да ..

Mick

Gaihaltai l gj heley daa Mundag yumaaa :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)