Joe's pain : -Толинд өөрийгөө харлаа би биш байна-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Толинд өөрийгөө харлаа би биш байна-

Гэртээ орж ирээд угаалгын өрөөний толиндоо харав. Гэтэл толин дотроос

-Сайнуу, ойрд уулзсангүй

-Сайн , харин тиймээ

-Хаанаас ирэв

-Ажилаасаа ирлээ

-Аан чи ч их өөр болжээ, ямар байснаа мартаагүй биз

-Ямар байсан гэж , жаахан ядраа л байлгүй

-Үгүй ээ чи инээд алдаад байхын , дээрээс хойш

-Аан тэр үү яахуу нэг хүнтэй танилцаад .....инээмсэглэв

-Юун хүн, яах гэж байгаан, хэр удаж байгаан түүнтэй танилцаад

-Удаагүй ээ саяхан танилцсийн, тэр тийм чухал юмуу

-Чухал байлгүй яахав, чи юу хүсээд байгаан хайрлахыг уу эсвэл хайрлуулхыг уу Ха ха ха .....толиндох хүн инээнэ

-Тиймээ, би хүсч байна .... гэж толь руу харсан хүн хэлэв

-Чамд хайрлах, хайрлуулах зохихгүй ээ чи энийг мэдэж байгаа тийм биздээ

-Тийм л дээ, гэхдээ л хийж үзмээр байна

-Юу гэнээ чи урьд нь ямар байснаа мартаа юу даа, өдөржин уйлж, шаналж, ганцаарддаг байсан бизд ээ , тэр үед би байгаагүй бол яах байсийн,..тэр үед нөгөө амлаад байсан зүйл чинь хаана байна, яаж өвдөж байснаа сана, одоо ч ялгаагүй тийм л болно

-Тийм л дээ , гэхдээ тэр хүн арай л өөөөөр....

-Юуны чинь өөр гэж тэд бүгд адилхан, эхэндээ сайхан ч эцэстээ зовлонг л өгөж чаддийн, чамайг үүнийг ойлгосон гэжжбодсон юмсан.

-Юу л даа би ойлгосоон, гэхдээ би дандаа ганцаараа баймааргүй байна шдээ

-Хнн чи ганцаараа байх заяатай, чамд байсныг нь чи алдсан, тиймээс дахиж хэрэггүй, би байхад л болно

-За мэдлээ, би одооноос буцаад хэвэндээ орноо,.....гэж гунигтайгаар хэлэв

-Зөв, хүү минь чиний үнэн царай чинь одоо л харагджийн, чи уйтгартай байхдаа илүү сайхан харагдах юм...гэж хэлээд толин доторх хүн надруу хараад л байв

Би босоод явлаа тэр ч мөн адил.

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Мауз

өмнө нь яг ийм утгатай шүлэг бичиж байсан тэ. би толин доторх хүнийг чинь зодоод өгхүү нтр. ккк

sunbeauty (зочин)

Өчигдөр "Дэв"-г үзсэнийг хэлэх үү эвгүйн.
Толио бүтээж орхи л гэж зөвлөе дөө.
эцэст нь ӨӨДРӨГ БАЙ ӨӨРӨӨС ЧИНЬ ӨӨР ХЭН Ч ЧАМАЙГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ гэж хэлье да анд минь

sunbeauty (зочин)

Өчигдөр "Дэв"-г үзсэнийг хэлэх үү эвгүйн.
Толио бүтээж орхи л гэж зөвлөе дөө.
эцэст нь ӨӨДРӨГ БАЙ ӨӨРӨӨС ЧИНЬ ӨӨР ХЭН Ч ЧАМАЙГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ гэж хэлье да анд минь

Оранж

ммм... цасан гуа дээр гардаг толь юм бишүү? муухай санаатай.... чи өөрөө яамаар багйаан? тэрүүгээрээ л бай.. толинд битий хар.

Aero (зочин)

Шударга л байялдааа өдөрт 1 бичлэг :P

Сэгсгэр Сэрээ-Анааш

толиндоо дандаа гунигтай ганцаардсан байдлаа харуулсаар байгаад ингэж байхгүй юу

крафти

хэхэ хайж олтлоо ганцаараа байх нь тиймүү

MC Аав

жо хэсэг дотор хүнтэйгээ ярисийм биз дэ.

Хулан

за Жое найз минь наад тольны чинь хүн бол үнэн бүткү гар байна шүү. Өөдөөс нь хэрэлдкү яасын айн? амьдралд шинэ сайн сайхан бүхэн урд чинь байна тэр зовлон шаналал ганцаардал чинь ард хоцоржийн.юу болжийнаа хүү мээээээээн АЛИВ СЭРГЭ СЭРГЭ /хэд хэд алгадав/

yume

наадмуугаа үсдээд гаргаа хая

♪ 2468 (зочин)

гоё бичжээ..гэхдээ гунигтай юм уншчаад гоё гэх нь ч хаашайн зүгээр л үнэн үгтэй..тэгээд .......мэдкүмда үнэн үг хүчтэй гэж надад нэг л таалагдлаа.. гэхдээ Өөдрөг байгаарай гэж бас хэлмээр санагдлаа

Undriga (зочин)

Ухаантай хүнтэй ч яриах бас сайхан шөө. Гэхдээ наад толиндох хүн чинь ямар муухай санаатай хүн бэ. Шууд хага цохь.

ЭЭЛЭРЭГ (зочин)

уйтгар гунигийн хаан мээн болчикээч.. гэснээс толио хагалаа эсүүл өөрийшөө хагал этр гээд хэхэхэ..

≡ Панда ≡

Кинон дээр гардаг шиг муу санаатай ярьдаг толь байнашд. Өөрийнхөө зүрх сэтгэлийг дага
Амжилт хүсий

Joe.

мауз- тэгээч нээрээ намайг бага зодоорой хэхэ
санбюти-тэгнээ өчигдрийн ярилцлага сайхан байсан
шүүслэг жүрж- өөрөө өөрийгөө л харсийшд
аэро-хэхэ ойрд бичээгүй ш дээ
сэгсгэр сэрээ анааш- тийм байх
крафт-магадгүй тийм бх
аав-тиймээ
хулан- диш диш ингээд алгадаж байгаа му хэхэ
юмэ-өөрийгөө юу хэхэ яаж үсдхийн
2468-за тэгнээ
ундрига-май чи гээд цохиноо
ээлэрэг-нэгийг хагалхад болно
салхи- тэгнээ хэхэ

Munguulei

толь гэхээсэ илүүтэй чи өөрөө айгаад бгаан бишүү
хүн буү нэрээ адилгүи шүү за тээд амжилт
одоо битии ай за чааг гомдоосон хүн бол одоо уулзаж бга хүн биш гэдгийг битии март

Хүслэн (зочин)

толь бол гоя хэлсэн байна шд. Толь руу буруугаа чихээд ч яахав ккк. Иртэл нь л байх болж

~Lonely Wind*~

хммммммм гунигтаийн

SinГ©ad O'Connor

хэхэ уйтгар гунигийн хатан хаан Жой :p

Gorgeous

чи ёстой мангар хүүхэд юмаа өнгөрснийг дурсах хэрэггүй зүгээр өөрийгөө бод хайрла дурла зугаац чи ингэх дуртай л биз дээ

Дуугүйхэн дүнсийх Азжаргал (зочин)

тиймээ хүн бүр л толийг мэддэг ч харин тэр толин дох гээд байгаа хүн чинь чи өөрөө юм шүү дэ өөрийгөө сайн ухаж сайн бод харин тэр хүн бүр ижилгүй гэдэг хамгийн үнэн үг чи хорвоод цор ганц хувилбар өөр хаана ч хуулбарлагдахгүй

yume

тэгүүл өөрөө нэг хана саваад үзээч яаахнуу хэхэ

Joe.

мөнгөөлэй - тийм юм байна
хүслэн-харин тиймээ
лонли винди-сайхан шд
хэрэм-хэхэ хатан уу
гиоржис-за мэдлээ хэхэ
аз жаргал-за мэдлээ гэж хэлий
юмэ- өвдийшд яахын

Musician

Найзаа толиндох андтайгаа дараачийн удаа ярихдаа инээмсэглээрэй.

Мауз

дэвийг үзчихсэн чинь чиний энэ бичлэг нэг л аймшгийн сэдэлтэй болоод байна шүү. ккк

Joe.

мүзишин-тэгвэл тэр ч бас инээх байхдаа
мауз- өөртэйгөө л ярина гэсэн үг шүү дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)