Joe's pain : -Цуурайтаж байна, чамаас гарах аялгуу-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Цуурайтаж байна, чамаас гарах аялгуу-

Хоосон хадан дунд

Хоосон зүрхтэй нэгэн сууна

Хэцүү байна гээд амандаа шивнэхэд

Өвдөж байна, шаналж байна, гунигтай байна гэж

Хаднаас хадруу

Хананаас хана руу дамжин цуурайтна

Нуугдсан нүднээс, хүйтэн чулуун дээр

Нулимс дусах чимээ нь мөн адил цуурайтна 

Ус урсах шиг, бороо орох шиг өөрчлөгдөн сонсогдоно

Чамаас гарах аялгуу

Чанх урд минь, ард минь, дээр минь, доор минь

Гэвч чихэнд хүрэхгүй байна

Яаж ч хичээгээд авч чадахгүй нь

Цуурай хэтэрхий олон өнгөтэй олон эгшигтэй юм

Юм бүхэн өөр болж харагдана сонсогдоно

Инээх нь уурлах шиг

Дуулах нь уйлах шиг сонсогдоно

Энэ л газар энэ л хадан дунд

Энэ л хэвээрээ үлдчий .....энэ худалтайгаа

Надад.... миний гарт...миний нүдэнд...миний чихэнд

Харагдаж байсан .........тэр л төрх

Баригдаж байсан ........ тэр л мэдрэхүй

Сонсогдож байсан ...... тэр л эгшгүүд

Мэдрэгдэж байсан ....... тэр л агшин бүр

Эхлэхдээ л  хуурмаг байж ....харахад..сонсоход.. атгахад

Эцэстээ ч адилхан...

Энд л суугаад ийм цуурайгаа

Сонсмоор....

Харамаар....

Мэдэрмээр...

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
мауз (зочин)

бчилэгийг чинь ямар удаан хүлээвээ. ийм л шүлэгнүүд чинь гоя юм.

Joe.

мауз- ямар гэж

Simple

САнаааа алдав...

Undriga (зочин)

Уйтгар гунигийн хаан мээн, гунигтай ч боловч сайхан шүлэг бичдэг шөө чи.

tuguu

Мэдрэгдэж байна тэр л мэдрэмжийг

Мауз

өө манай нэтийг чөтгөр аваг. бичсэн сээгий алга болчлоо. ямар ч гэхиймдээ. уншихаар яг тэр чиний ертөнцөд нэвтэрсийм шиг гэхиймүү. зааа мэдкүэээ. ямар ч байсан гоя. ккк

Zeusy (зочин)

Гайхамшиг үргэлжилсээр.

ЭЭЛЭРЭГ (зочин)

хммм.. найссс бичжээ..

Green (зочин)

Мундаг юмөө

Gorgeous

hey and meeen chinii shulegnuud chini unshihad air emzegiimaa ene ongod chini odoo boltol neg hun @Gd@g uu? @Mn@H commentuud deeree tegsen bsan

Joe.

симплэ-утга нь нэг л гоя гараагүй байна
ундрига- харин уншдагд баярлаж явадагшөө
төгөө-мэдэржийнүү нээрээ
мауз-миний чмар ертөнц хүйтэн харанхуй салхитай хэн ч байдаггүй юу нтр хэхэ
баци- хэхэ
ээлэрэг- баярлалаа
грийн-үгүй ээ
гиоржиёс-угаасаа тийм стиилтэй байхгүй юу

Gorgeous

аан стилний хувьд тийм юм байж онгод нь яасанЮ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)