Joe's pain : -Нулимс минь үнэтэй-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Нулимс минь үнэтэй-

Зүрхэнд минь байгаа түүний орон зай 

Зүсрэх бороог надаас оруулна

Нүднээс гарах сэтгэлийн илрэл минь

Нүүрэндээ инээх ч зүрхэндээ шаналсных

Дусал бүрийх нь үнэ цэнэ

Дуугүй урссан дурсамж ,өнгөрсөн бүхэн минь

Хар дарсан зүүд шиг өдрүүдийг

Харанхуй байсан тэр л мөчүүдийг

Нулимсаараа би дэрээ угаасан

Нойтон зүрхнээс гарсан гомдол бүхэн нь

Норсон дэрээс минь нэвт үнэртдэг

Харамсаж, ухаараагүй бүгдийн төлөө

Ханатлаа гаргасан ч дуусаагүй чиний төлөө

Нууцхан унагсан нулимс минь үнэтэй

Нуугдаж хоцорсон чиний дүр хий хоосон

Тэр л нулимсаар өөрийгөө тайвшруулж

Тэр л дуслуудад чиний хоолой сонстоно

Өршөө, уучил гэж мянгантаа уйлавч

Өөрөөс минь урсана өршөөл бүхэн минь

Нулимсаар минь өнгөрсөн бүхэн урсаж байна

Нулимсаар минь чи бүхэлдээ урсаж байна

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
RainBow

тэр охин чинь бороонд ганцаараа нороод чи нулимсанд ганцаараа нороод байх шиг ажиглагдлаа =[

Солнце

эээх жое минь дээ

мауз (зочин)

нулимс чиний зовлонг нимгэлэг
нулимс чиний гунигийг үргээг
өнгөрсөн бүхэн түүнтэй чинь алсраг
өөр нэгэн гар нулимсыг чинь арчигээ.

Joe.

рэйнбөү-үгүй ээ дээр хэлсийшд би чамд
санбюти-харин тихх
мауз-сайхан шүлэг байна

tuguu

Нулимсаараа би дэрээ угаасан

Нойтон зүрхнээс гарсан гомдол бүхэн нь

Норсон дэрээс минь нэвт үнэртдэг

Ene hesegiig sanaj baina huuchin bichleguud chine nudend haragdaj bna gaihaltai boljee

Турьхан (зочин)

бороо ороосой уйлах юмсан
бодлоос алдарсан нулимсаа нуух юмсан

Joe.

төгөө- баярлалаа найзаа
турьхан-хурдан ороосой

Хүслэн (зочин)

би яг л энэ өдөр чинь хамгийн сүүлд уйлсийн байна даа

Gorgeous

yoooy miniih ch gesen mair uneteishd tegeed ter olon duslaar ni ursaad gargachhiimsaan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)