Joe's pain : -Би эгшиг, аялгуу болмоор байна-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Би эгшиг, аялгуу болмоор байна-

Энэхэн биеийг минь

Эгшигт хайрцаг мэт эвлүүлэн тавиад

Гар хуруунаас урсах үгээр

Ганцхан намайг өөртөө зориулж хөглөөч

Бодол санааны хэсэгхэн долгион

Болор үзгээр цаасан дээр эгшиглэнэ

Тархинаас суграх үгэн аяыг

Таалж бас энхрийлж аялаач

Намайг гитар хөгжим мэт хөглө

Надаас урсах уянга нь

Зүрхэн чихрүү орж

Зүгээр л хэн нэгэнд таалагдаж байг

Би төгөлдөр хуурийн нот, эгшиг

Би эргэлдэх пянзны исгэрэх ая болмоор байна

Найган гунгах бүжгийн ая шиг

Нарны гэрэл туссан зүгрүү

Намуухан салхины зөөлөн түрлэгт

Надаас чамруу үргэлж урсаж байг

Би эгшиг болон замхарч

Би аялгуу болон урсмаар байна

Гэхдээ хөндий хад, хоосон талд биш

Гэнэн хонгор зүрхэн дээр чинь ......

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
интоор (зочин)

odoo unshuul oilgohgui shinjtei tolgoi uvdjiine hehe margaash unshnaa

интоор (зочин)

gesnees yun saihan namuuhan aylguu yvdiin
bloguudad orohod tsojtol tsojtol awdiishde k

Зочин

Чи зүгээр л төгөлдөр хуурын ая
Чиний бие төгөлдөр хуур
Дуу хоолой чинь хөг эгшиг
Дурлал чинь хайрын симфони.....
Оранж

Joe.

интоор миний бие эр бөлгөө-хэхэ тэгээрэй
оранж-хммммммммммм

мауз (зочин)

энэ харин таалагдчлаа гэм.

Undriga (зочин)

Стоо даж шүлэг болж.

сармагчин

humuus yaj ingeed shuleg muleg bicheed bn erteed oroldson butkun beelee

Joe.

мауз- тийм үү
ундрига- кк баярлалаа
сармагчин-юу бодож байгаагаал биччих нтр гээл айр заасан уу хэхэ

mika (зочин)

chi bol zugeer l isgereed ongoroh aya todii
chihend orood honogshih egshig todii
enehen bie chin zugeel hii agaar todii
ene l bied min shingesen ayalguu todii
enehen bi chin chamaig gargadag hogjimchim todii
chi bol minii buteel todii
chin setgeliin min ilerhiilel todii bilee ayalguu min

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)