Joe's pain : -Би бичиж байна, би дуусаагүй байна-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Би бичиж байна, би дуусаагүй байна-

Өдөржин ширээний ард суух шүлэгч залуу

Өөрийг нь тоохгүй бүсгүйн дуу

Өөр зүйл огт мэдэхгүй залуу хүү

Өөрийн бичгийн машиндаа л хайртай

Жижигхэн тэр өрөөнөөс бичгийн машины дуу

Жигтэйхэн сайхан уянгална , яг л амьд симфони мэт

Сонсдоггүй, сонирхдоггүй хүнд нь

Содон биш, зүгээр л тачигнах чимээ юм гэнэ

Өөрийг нь хайрласан бүсгүй

Өөдөөс нь хараад буйдан дээр сууна

Харцаараа тулалдаад дийлэгдэх авч

Хаяж чадахгүй нээ энэ ширээгээ

Буйдан дээрх бүсгүй уурлан

Буруугаа өөрөөсөө хайна

Бушуу л дуусасай гэж

Бувтнан, шүлгээ цааш нь бичсээр сууна

Залуу хүү чимээгүй суусаар л бичээд л байна

Залхуу нь хүрсэн бүсгүйчүүд харин

Буйдангийн өнгө шиг солигдсоор л

Бушуухан дуусга хүлээж чадахгүй нь гэж

Харцаараа, инээдээрээ түрхсэн сүрчгээрээ надад хэлнэ

Хадаастай мэт би суусаар л бичсээр л байна

 

 

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Undriga (зочин)

Яаааааа, фенүүддээ зориулсан шүлэг юм уу?

~Freedom writer~

Од юм бишүү???? хихихи

Joe.

ундрига- хахаха яг шд энэ хүнүү өөр утгатай шд

Zeusy (зочин)

Зураач шүлэгч ер нь иймэрхүү мэргэжлийн хүмүүс бүгд ийм байдаг байхаа

SinГ©ad O'Connor

ундрига чи шүү ёстой гоя хэлсэн

Оранж

чи бичкү гэхээрээ өдөрт хэдийг бичжийнаа..... гүйцэхээ байлаа нтр.. залхуу нь хүрсэн бүсгүйчүүд нь хэнүүс ийн? нтр....

tseegii (зочин)

Яг л миний өмнөх найз залууг санагдуулж байна. Тэр маань бөх үзээд суучна, эсвэл шатар тоглоод суучна. Бид 2 тэрнээс болж их муудалцсан да, эцэст нь тэр маань намайг биш бөх, шатраа л сонгосийн до.

мауз (зочин)

хахаха ундрига гоё хэлсэн. бүсгүйчүүд солигдоол чи бичээл. аяаяаяаяа

Зочин

би бас тэгж бодлоо хүүхнүүд солигдоод гэдгийг
Хүслэн

Joe.

хэрэм- ундригаа чамайг даа
баци- хэхэ тийм байхөө
дэнгийн гэрэл- энэ чинь шүлэг өөр утгатай
мауз-үгүй
хүслэн-үгүй
цээгий- хэцүү ийн тэ

Undriga (зочин)

ундригаа чамайг даа

Чи энэ үгээ яг Ну, Заяц погоди гэдэг шиг хэлжаагаа юу тэ :P Чи нээрээ тэр чонотой айр төстэй санагдаад явчихлаа хахаха

Joe.

ундрига- тиймээ яг тэгэж хэлжийн айр чанга хашгираад хэхэ ну Ундрига погоди

FC

ийм хүний дэргэд хэн тогтох вэ? дээ уулаасаа залхуу нь хүрээд солигдоол байсан тэр олон бүсгүйчүүдийг өрөвджийнө хахаха зүгээр л анхнаасаа суух ч хэрэггүй байсын тиймаааааа

ogoolii

яасан бэрх хүн бэ?

Munguulei

нэрээ ч би эх удаан хүлээсэн шүү

крафти

хөөрхөн л уянгалаг шүлэг байна даг гэсэн

Гунигтай харц (зочин)

суусаар бичсээр... тэгээд дуусахаар нь сайхан шүлгээрээ уяраачихна даа хө ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)