Joe's pain : -Шүлгийн өрөөгөө хаагаад түр гараад ирий даа-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Шүлгийн өрөөгөө хаагаад түр гараад ирий даа-

Би гуниггүй байна

Тиймээс цаас маань цагаахан байна

Би шаналалгүй байна

Тиймээс үзэг минь бэхгүй байна

Бичгийн машин чимээгүй ширээн дээрээ байна

Бичгийн машин тоосонд дарагдсан харагдаж байна

Өвөр дээр хаврын цэцэг эрхэлж байна

Өдөржин ганцаар байх хэрэггүй болсон байна

Базаастай цааснууд шалан дээр хэвтхээ болисон байна

Байн байн тамхи татан өрөөгөөр сэлгүүцхээ болисон байна

Бэх үзэгээ түр тавиад

Бичгийн машинаа түр орхиод

Шуугилдан байгаа тэр өрөөрүү

Шунагхан хүсэлтэйгээр ороод ирий

Тэр өрөөнд хүмүүс шүлэг биш инээдэм яриж байна

Тэр өрөөнд хүмүүс шүлэг биш маазрал ойлгож байна

Шүлгийн өрөөгөө хаагаад

Шүгэлдсэн бүсгүйн араас гараад ирий даа.

Хаалгаа хагас хаагаад гарахдаа

Харагдаж байхаар бичгийн машин минь

Гэж бодоод энд тавичи чамайг

Гэхдээ удахгүй ээ хэдэн л бороо хэдэн л салхи шуурах биз

Удахгүй ээ .........

 

 

 

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Joe.

нэр нь гарахгүй байхын яажан бол

SinГ©ad O'Connor

ямар нэр?

за оранж мауз хоярын аль нэгт боломж олгохоор шийдэж дээ мөн үү

AEЯO

Coming soon....

Аниргүй

шүлэг ???

Zeusy (зочин)

За тэгээд маазраа инээдэмд дурлаад тэр чигтээ халуураад шүлгийн өрөөгөө мартав. Уйтгар гуниг цөхрөл зөвхөн чамайг хөглөдөг байсан бол одоо тэр шүгэлдсэн бүсгүйгээрээ хайр дурлал инээд хөөрөөр хөглөгдөж шүлэг чинь нэртэйгээ зохицоорой. Нээх ойлгогдхоор юм биччихвүү яав. Гэхдээ сайн уншвал ойлгогдхоор байна өө

Улаан Малгайт

Нуль авъяас залуу юм чи.

Joe.

хэрэм- Юуууууууу хэхэ
аэро- админ авна эдр гээл
аниргүй-хмммм
баци- удку байхаа даа хэхэ
улаан малгайт- хэхэ баярлалаа

RainBow

Болж дээ, одоо цоглог шүлэг бичихгүй юу. =] Бүүр шүлгээс холдмоор байгаам бол санаандаа орсноо л сараач бүгд л гоё.

Оранж

Хэрэм одоо болиоо....... ингэсээр байгаад үнэн болчуул яахын? айн?

Оранж

гэхдээ л би чиний шүлгүүдийг санах байх даа...... уйтгартай ч гоя бичдий шт чи.

Мауз

бүр шүлэг бичихгүй болохжагаму. гүйздэ. гоя өөр юмнаас хөглөгдөөд илүү гоя шүлэгнүүд бичээрэй.

SinГ©ad O'Connor

би блогоон хаалаа эдр гээд та нарын тухай дахиж хэзээ ч ярихгүй яагаад гэвэл би та нартай дахиж хэзээ ч ярихгүй ийм л байна всё.

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

БАЛИАР ХАРГИС ХЭРЦГИЙ ХЭРЭМ
ямар нэр?

за оранж мауз хоярын аль нэгт боломж олгохоор шийдэж дээ мөн үү

СТОО ЯГ ЭЛГЭНД НЬ ЧААСАН

Турьхан (зочин)

хурдан эргэж ирээрэй. өрөөнд чинь өөр хүмүүс пиш дүүрчихвэл орох зай олдохгүй болчихно шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)