Joe's pain : -Надад өгсөн шагнал нь-Чи ийм л хүн байх ёстой,

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Надад өгсөн шагнал нь-Чи ийм л хүн байх ёстой,

Энэхэн зүрхэнд минь гэрэл барин орж ирсэн

Ээжийн охин энхрийхэн бүсгүй минь

Намайг хайрласан тэр их хайрыг чинь

Намрын өнгө адил гундуулж орхисонд

Болзоондоо очоогүйд гомдсон нулимс нь том томоороо

Болор шиг тунгалаг нүднээс чинь урсаж

Борооны ус шиг газарт биш

Бодолд минь зүрхэн дээр минь дуслахгүй яаав даа

Зөвхөн надад зориулсан тэр инээдийг чинь мартсандаа

Зүгээр л баярлалаа гээд хэлж чадаагүй дээ

Тэврээд чамайгаа унтаагүй дээ одоо ч уур хүрч байна

Тэсэлгүй муухай үг хэлсэндээ мянган удаа өөрийгөө хараамаар байна

Чамайг хайрлаж чадаагүй өдөр бүрий дээ

Чамд аз жаргал өгч чадаагүй дээ мөч болгон доо

Надад гомдсон хором бүрийн чинь төлөө

Надад өгөөд хариуг нь авч чадаагүй хайрын чинь төлөө

Би мөнхийн харанхуйд байх болно зөвхөн ганцаараа

Надад дахиад гэрэл гэгээ хэрэггүй

Надад нэг л байсан, тэр нь унтарсан дахиад хэрэггүй ээ

Аз жаргалыг надад ав май гээд өгөхөд нь

Анзаарч хараагүйн төлөөс болгож шаналал гэдэг зүйлийг

Гар хөлөнд минь хадаад хаа  ч байсан шанал гэсийм

Чамайг сана, бод, дурс гэж тэгээд түүндээ өвдөж бай гээд

Инээд, харц, үнэрийг чинь зүрхэнд минь зоож өгсийм

Нэрийг минь солиод уйтгар гуниг болгосон

Нэрэлхээд аваагүй тэр хайрын чинь төлөөс болгож....

Ирэх зам минь харанхуй хүйтэн байх нь хамаагүй

Илчтэй дулаахан байсан маань ард үлдсэн

Атгаж чадаагүй бол одоо болно дахиад хэрэггүй ээ.....

Тэр чиний цорын ганц боломж байсан.....

Чамайг бодоод суухад миний байгаа харанхуй газар

Жаахан ч гэсэн гэгээ ордийм зөвхөн бодоход л шүү дээ

 

 

 

 

 

 

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
FC

вуууаааав гайхалтай... биширч байна гоё бичжээ нүдэнд бараг төсөөлөгдлөө хэхэхэ гэхдээ нээрээ ингээд гомдоочихсон юмуу?

Зочин

......... Оранж

Undriga (зочин)

Хэзээ нэгэн цагт чайг хүссэн хүсээгүй, гараараа нүдээ дарсан дараагүй нэг гэрэл чам дээр тусахдаа л тусна. Тэр үед харин хөшгөө битгий хаагаарай.

LoveLove (зочин)

Би дахиж шүлэг бичкүэ ичжийн. :)

Зочин

Bi chamd hairtai

RainBow

хэдий гэрэлгүй байх нь амар мэт боловч үнэндээ дахин гэрэл тусвал элч дулаан ямар байдаг тэр мэдрэмж гайхалтай биш гэж үү?

Nyamka (зочин)

uiluulaad hayachlaa zolig chini b@Mb@G chini ch yumuu kk

Night Blogger

Юм нэгээр дуусдаггүй юм

Joe.

фс-хэнийг тэр вэ
ундрига-тог тасарцоон ккк
оранж - юугжаган
ловлов-яагаад вэ
зочин- би час
рэйнбөү-мэдрээгүйл байна даа нтр ккк
нимка- тэгсэнүү бөмбөлөг гэж
бундын хатан - тийм л байх

Nyamka (зочин)

@@ chi minii neriig dandaa buruu bichhiimaa pandion deer bas nymka getsen bsan zaaj @G@@d bhad odoo hurtel suraaguimuuu daa

Зочин

Neeree nadaa hairtai yum uu? Namaig hen gedgiig medehgvi bj uu?

Batsy (зочин)

Гэрэлээ чамайг орхиод явцымуу? Даанч ДСП хонгилын үзүүрт Гэрэл харагдаад байна гээд байсымаа. ;) Чи хажуу тийшээ хараад нэг л алхам хийхээд гэрэлтэй газар луу орноо. Ер нь тийм байдгышүү.

RainBow

зүгээр тэгж бодсийн, би өөрөө ч сайн мэдкүү л дээ. =]

ЭЭЛЭРЭГ (зочин)

батси: Би хэнийг орхиж явсын нтр гээд..

Хүслэн (зочин)

би хэзээ нэгэн цагт тэрийг ухааруулна шийдцэн эдр гээд чи ч бүр тасарчжээ лүд юмаа

Joe.

зочин- эр биш л бол нтр хэхэ
баци- юу уххаа байлаа шүү ккк
рэйнбөү-аан
ээлэрэг-хэхэ чааг байхгүй юу
хүслэн-хэхэ хэнд тэр вэ

Хүслэн (зочин)

чи танихгүй ээ

ЭЭЛЭРЭГ (зочин)

ёоо чи ямар аймар их инээдийн бэээ хэхэхэ дүүрэн хэхэхэ нтр гээд...
би уул нь хүн орхиж явдаггүй дээ нтр гээд

~Freedom writer~

Хүмүүс ихэнх зүйлийн үнэ цэнийг алдсан хойноо мэдэрдэг юм гэнэ лээ.

~Freedom writer~

Хүмүүс ихэнх зүйлийн үнэ цэнийг алдсан хойноо мэдэрдэг юм гэнэ лээ.

Оранж

Фрийдом райтерийн бичсэн үг ихээ таалагдав. наад үгийг чэн сээвэлж авлаа.... ккк.

Мауз

хмммммммммм

2468 (зочин)

goy nairuulj bichjee.

DELGERTSETSEG

Уншихад нулмис гарах шахлаа хэ хэ. Би иймэрхүү байдалд орж үзсэн болхоор зүрхэнд аймар туслаа. Гоё, үнэн үгтэй шүлэг юмаа.

Egeldino (зочин)

ёоооооооооооо ямар гого бичдэг юм бэээээээээээээээээээ,

Joe.

придом-гоя хэлж
дэнгийн гэрэл- тэг тэг чамд хэрэг боло үгүү хэхэ
мауз- хмммм
2468-баярлалаа
дэлгэрцэцэг-тийм байна уу баярлалаа
эгэлдино-баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)