Joe's pain : -Шорон-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Шорон-

Хөл нүцгэн алхана чулуун шалан дээр

Хөндүүрлэнэ гэхдээ хөл биш ... дотор минь

Салхивчаар борооний чимээ сонстоно

Саарал чулуун шалан дээр хүчтэй дуслууд нь шархдан унана

Шархдан унасан дусал бүрийх нь өдвсөн

Шаналсан дуу нь үй олноороо хашгична салхивчны цаана

Гараараа хуруугаараа хүйтэн ханыг энхрийлэн

Газарлуу ширтэн хана түшин бүжиглэнэ

Сар уйлна одод мөн даган уйлна

Нулимс нь бороо биш үнс болон өрөөн дотор хийснэ

Нуугдаж бас хөөцөлдөж тоглоно сүүдэртэйгээ

Өдрөөр нь шаналж шөнөөр нь дуулна

Өнгөтэй хар гэдэгд эргэлзэнэ энэ амьдралын

Хананаас нүд ширтэнэ

Хачин их айх боловч хачин танил мэт санагдана

Эрх чөлөө мөрөөдлөөр хэмжигдэнэ

Энд хүсэл минь нимгэрнэ хүйтэн шал , хана, тааз

Дөрвөн чулууны голд би суусаар л байна

Дөнгөж л өчигдөр мэт санагдана

Миний агаар миний бороо миний нар ....

Зөвхөн бодлоос  минь ханхална энэ бүгд

 

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
SinГ©ad O'Connor

нөл гуниг ганцаардал үнэртэж байна чи одоо нэг юмтай болоо алийн болгон саарал дурсамжаар амьдрахав :) Тиймүү

Оранж

тххх...... зураг хараал биччих болтойм. ингэтлээ ганцаардкэж.

AEЯO

Алив намайг харж байгаад нэг бичээд орхи этр гээд :P

Undriga (зочин)

Зураг харж шүлэг зохиож байгаамуу? Мий мессенжер дээр байгаа зургийг хараад шүлэг зохиогоод өгөхгүй бээз?

Enkhmaa

Gooy l shuleg bna. Gantsaardal, gunig haaya ongod hoglodiimshdee.

FC

шартсаны маргааш гэдэг шүлэг байна хахахахах

ataarhad l (зочин)

Neeree l ataarhaad bgaam shig bn shuu FC ene ter. Argachguimuu archaagui yumnuud oilgoh awyasguim chn

FC

атаархасан хүнийг чи яахын хэхэхэхэ би атаархасан ч чамд хамаагүй хэхэхэ уулаасаа энэ хүнийг чинь биширдийн за хахаха чи ч над шиг биширч атаархаж чадкуулдээ гэсссс

мауз (зочин)

чи нээрээ айр бичхиймаа. асар их сэтгэлийн тэнкээтэй би хүртэл уншаад уйтгар гунигийн ертөнцөд айлчилчлаа гэм.

Joe.

хэрэм- болно дооо оо болноо 2 улаа нтр хэхэ
ингэхэд чиний сээгий дандаа эхнийх байхын бусад хүмүүсийх дээр ч бас
оранж- эхлээд биччээд дараа нь зургаа хайх гэж бас бөөн эрэл болдийн хэхэ
аэро- тэрийг 2лухнаа байхдаа зурнаа титаник дээр гардаг шиг гах гах
ундрига- хэхэ чадахгүйшд
энхмаа- ганцаардал бол хүний сэтгэлийн төгс хэлбэр гэж их багш истоор нэгэнтээ өчсөн байдаг
фс-тийм байна нтр
атаархаад л - тоглож л байхгүй юу
фс-хаха яг да
мауз-битгий уйтгарлаарай хэхэ

Гүмүда (зочин)

ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ЯВАХДАА ЭРДЭЖ
ЭМЭГТЭЙН НҮДНЭЭС АСГАРУУЛСАН НУЛИМС
ЭНД ЧАМЛАГДАНА...

Joe.

гүмүда- тийм сайхан хэлж

Турьхан (зочин)

чиний энэ бэлэн зэлэн , гэгэлзүүлсэн, гоё үгнүүд чинь хаанаас гараад байдаг байна. дуусдаггүй ээ

Хүслэн (зочин)

Одоо нэг сайхан гэгээлэгээр харчихаач харанхуйд хэсэг байх схан байсан биз одоо цагаан руу эдэр гэд ккккк шууд заачив уу яаав зүгээр санаа шүү

мауз (зочин)

дууг нь сонсоод шүлгийн уншаад зүгээр л уйлчлаа. яагаад гэдгийг нь мэдэхгүй байнөө.

Joe.

турьхан- хэхэ харин дуусдаггүй ээ
хүслэн-би яасийн нтр кк
мауз-одоо илүү уйтгартай болж байгаан болуу кк

MC Аав

цэвэр
цэвэр
цэвэр яруу найраг байна.

MC Аав

Нулимс нь бороо биш үнс болон өрөөн дотор хийснэ


энэ бол сайхан мөр байлаа

Joe.

аав- баярлалаа ккк

Zeusy (зочин)

Чи мундаг авъястай шүү. Чиний бичлэгүүдийг уншаад би өөртөө анализ хийхээр шийдлээ :)

Joe.

баци- чи яацийн дуралций муу балай юм яриад л нтр хэхэ

Zeusy (зочин)

Би дурлаагүй харин бодох цаг болж, блог яах гэж нээснээ ч мартаж

MeGaN

к?ээ мөн сайхан бичжээ...

Зочин

Batsy ta 2 2 biyendee durlah geed bna uu gui yu kkkkk
bi yagaa ch gui ee zugeer l odoo haranhuigaas garaach gegeereech gesiin

Huslen

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)