Joe's pain : Хүлээсэн сэтгэл минь -Хүлээс- болон хувирсан

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

Хүлээсэн сэтгэл минь -Хүлээс- болон хувирсан

Хүн явдаггүй гудмаар хөлгүй гутал аялна

Хүн дуулдаггүй тайзанд биегүй аялгуу эгшиглэнэ

Хүн тухалдаггүй энэ орон зайд  инээд нь хоосон цуурайтна

Хүн хардаггүй энэ газраар нүдгүй толгой зугаална

Хүйтэн байдаг энэ улаан махан газар нь

Хүний зугаалдаг өртөө болон хувирна

Гал барин ирэхэд улаан махнаас

Улаан горхи  тал тал тийшээ урсана

Гадагшаа гараад явахад нь

Царцана хөрнө хүйтэн болно

Хүлээсэн сэтгэл минь хүлээс болж

Намайг чангаас чанга орооно

Хэн нэг нь тайлах гэж оролдоно

Хэрэггүй биз дээ доторх нь ч бас хүлээстэй байгаа гэж

Өртөө буудлын эзэн нь

Өөрөө түүнд хэлнэ, гал барин ирсэн хүнд

Өртөө буудлаас хүмүүс явцгаана

Өртөө буудал хүнийг хүлээсээр л үлдэнэ

Хүлээс нь уртассаар хүмүүсийн ирэх замыг хаана.

 

 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Хүслэн (зочин)

яагаад биегүй гэж? хйи биш бодитой болгочооч

SinГ©ad O'Connor

гүн ухааны хаялагатай шүлэг байна хум

Undriga (зочин)

Юу ч ойлгосонгүй, энэ мий Ай Кью муугийнх байх.

Мауз

хүлээсийг нь тайлах гээд байгаа хүн дэмий дээ гэсэн шүлэг юмуу. ккк би ингэж л ойлоо. миний ч гэсэн айкү муу.

Sol@ce

ганцаардсан хүний, ганцаардахдаа дуртай хүний шүлэг шиг санагдлаа

Aero (зочин)

Пэээ тэр үгний сонголтыгэээ яааяааяаяа

Янзагахан

Дэмий дээ дэмий ер нь бол өөрийг чинь сэтгэлээсээ гэсэн хүнд уг дуугүй хүлээсээ тайлахыг зөвшөөр энэ тэр

Цамцаа тайл залуу мэээнь гэж

Оранж

за за дэмий гэвүүл яахуу дээ.... болихоос нтр гэссс....

Joe.

хүслэн-болгоно доо бологноо 2 улаа хэхэ
хэрэм- хэхэ
ундрига- миний ч гэсэн хэхэ
мауз- би өөрөө ч мэдкү бичсэн бөлгөө
соласэ- нээрээ тийм байна ккк
аэро-манийх нь үгийн сонголт тааруу ш дээ чи сайн хараарай
янзага-за тэгвэл өмдөө өмсчих үү хэхэ
оранж- чи оролдож үзлүү нтр хэхэ

Оранж

үзсэн. ахиад үзээд алддиймуу гэснээ больцон....кккк

инйтой (зочин)

айн ямар гүн шүдэг 2 3 уншиж байж ойлголоо кк тэхдээ зөв л ойлгосон байгаа даа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)