Joe's pain : -Нүд минь боолттой байна, боолтоо авсан ч харахгүй байна-

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

 

Гэрлийг би харахгүй байна,

Гэгээ орсон гэж хүмүүс ярицгаана

Салхийг би мэдрэхгүй байна

Салхилж байна гэж хүмүүс шуугилдана

Эргэн тойронд минь хүмүүс гүйлдэж аз жаргал, аз жаргал гэж дуулалдана

Энд би харин ийш тийшээ харан төөрнө

Юу ч харагдахгүй байна надад

Юу ч мэдрэхгүй байна би

Чамайг би сонсохгүй байна

Чамайг ирж явна гэж хүмүүс шивнэлдэнэ

Чанх хажуугаар хэн зөрнө вэ ...хэн бэ.. хэн бэ...

Чамаас би асууж байна бүү яваач цаашаа...сонссонгүй бололтой

Үл мэдрэгдэнэ түүний хайр түүний илч

Үзэцгээ энэ байна гэж хүмүүс хашгирна

Боолттой байна миний нүд ... түнэр харанхуй

Бодол минь мөн ялгаагүй ... гэрэлгүй

Боолтоо авлаа чи алга хоосон юм

Боолтоо авсан ч харахгүй байна чи хоосон юм

Хүмүүс чимээгүй болцгоожээ нам жим алхсаар

Хүмүүсийн чимээн дунд би ганцаар төөрнө боолтгүйгээр

Нүд минь алга байна.............

 

 

 

start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
Undriga (зочин)

Аймаар шүлэг байна...

Joe.

undriga- утгыг нь ойлгосон тиймүү

FC

гэнэт сэтгэл сонин болчихлооо яахаараа ингэж хүний сэтгэлийн утсыг хөндөтлөө бичдэг байнаааааа биширч байна

Night Blogger

ммм хэлэх ч үг олдохгү ма гоя гоя уншаал таг болчихын

Sol@ce

харахыг, сонсохыг хүсэхгүйдээ харж сонсож чадкуу байгаамо?

marlaa (зочин)

goy bichij odoo unt unt! hehe

Joe.

пс- хэхэ яагаад дуралсий муу нтр шал хөндлөн яриад наасан
Бундын хатан- тийм гэж үү
Солэсэ- надад харагдахгүй мэдрэгдэхгүй байгаа хүн болгон түүнийг харж хүн болгон түүнрүү хандаж байгаа гэхдээ харий гээд би яач ч хичээсэн тэрнийг харах нүд мэдрэх мэдрэмж нь өөр ч юму гэсэн л санаа

FC

тэгээл тас хөндлөн яваад өгдийшдээ хэхэхэ

Sol@ce

уун зөв зөв. өнгөц хараад Буруу! ойлгожээ

MeGaN

гоё юм өөө...
гээнт нээх сонин юм бодогдоод сэтгэл гачин болчлоо

Оранж

ммм... муу ёр. нүдээ нээ л дээ. орчноо сайхнаар хар. харах гэж хүчлээд ч хамаагүй харсан нь дээр..

Турьхан (зочин)

Сүрхий бичжээ. заримдаа харалган байсан нь дээр мөчүүд амьдралд тохиолддог шүү

tuguu

Derged mine baiwch bi medehgui heweer
Hajuud mine baiwch bi harahgui heweer
2 nudmine boolttoi baina
Boolt n harin setgeliig mine ginjilsen heweer.............. ntr geed bichih gesen chiniig ugiig guitseh gui ym daa ..... Sendromtood balarch bna aa hmmm gehdee az bolhod bi meder ch bas harj baigach ternii mine nud setgel n boolttoi baihshig

Дээс...

юу ойлгосонгүй этр ккк

MeGaN

хүүе энэ дэспигийн нэр нь юу болчоо вээ
хэлэхсэн хэл орооцолдкоодээшд

Хүслэн (зочин)

аймар ийн бурхан минь

Joe.

мэган- хэхэ яагаад тэгсийн болдоо
оранж-за мэдлээ хэхэ
турьхан- тийм шүү
төгөө- чи яацийн хэдэн хоног л сонин байна даа
пэсдирадо- яагаад нтр хэхэ
хүслэн- харин тихх харахгүй байна гэдэг ч аймар шүү

Joe.

мэган- хэхэ яагаад тэгсийн болдоо
оранж-за мэдлээ хэхэ
турьхан- тийм шүү
төгөө- чи яацийн хэдэн хоног л сонин байна даа
пэсдирадо- яагаад нтр хэхэ
хүслэн- харин тихх харахгүй байна гэдэг ч аймар шүү

Хүслэн (зочин)

аймраар барах уу даа одоо гэгээрээч ээ хэхэ

Нэг_хүү

husehgui l bn daa

1988

намайг уйлуулчлаа.. надад нээрээ их хэцүү байна..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)