Joe's pain : -Би хана-аа нурааж чадна.

Joe's pain

Үүлсийн дундуур...Тэртээ одох шувуу шиг л ... завь адил хөвнө... хэзээ нэгэн цагт мод болон ургана...

-Би хана-аа нурааж чадна.

Гудамжны мухарт нэг том хана бий.

Гунигаар хийгдсэн аварга том ганцаардлын хана

Гудамжинд гэрэл гэгээтэй, аз жаргалтай хүмүүс алхацгаана

Гуниган хананы цаана  харанхуй юу ч үл сонстоно

Тэнд хэн байдаг нь хэнд ч хамаагүй

Тэр хана руу хэн ч ойртодгүй, дөхсөн нэг нь зүгээр зөрдөг

Хананы цаадах хүү ганцаараа л сууна

Хаачхаа мэдэхгүй дороо л алхана

Хааяахан хүмүүсийн чимээ ойрхон сонстоно

Харахыг хичээвч хана хэтэрхий өндөр

Орчлон хорвоогийн дууг л сонсоно мэдэрч үл чадна

Охид харин түүнийг харах боловч эс хайрлана

Хананы цаанаас яриа сонстоно

Хайрын тухай шүлэг уянгална

Нэгэн охинд дурлаж бичсэн шүлэг нь

Нэг л мэдэхэд хаьрын бороотой учирсан байна

Урьд нь тэр  хүү энэ ханыг эвдэх нэг бус удаа оролдсон

Ухаарсан ганцаараа дийлэхгүй гэдгээ

Учир нь хоёр талаас нь хамтдаа эвдэх хэрэгтэй гэдгийг

Уйлсан аргаа барахдаа эвдэж чадаагүй дээ ....

Удсан нийлээн хэсэг ганцаараа тэнд............

Сайн уу гэсэн охины дуу хананы цаанаас сонстов

Сандарч босоод  хананд чихээ наан сонсвол

Сайхан охин болотой түүний дуу  түүний үнэр

Түүнтэй олон өдөр олон шөнө ярилцсан

Түүнийг хүлээн догдолж хөөрдөг болсон

Харин тэр өнөөдөр ирээгүй

Хаачсан юм болоо .............би санасан маш ихээр

Маргааш нь ч ирээгүй ....нөгөөдөр ..ч бас ирэхгүй байх

Магадгүй чи ч бас хананы цаана байдаг юмуу

Чи айж байна уу  хэнээс , юунаас , яагаад

Чамайг хүсвэл ганцаараа ч хамаагүй энэ ханыг эвдээд

Чиний байгаа газар би очьё болох уу

Даанч чи сонсохгүй байх л даа

Энэ хана хэтэрхий бат бөх бас өндөр юм

 

 

 

 

 

 

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

даварсан Dove, Жооли, м3с
SinГ©ad O'Connor

i've built a wall not to block anyone out, but to see whos love me enough to climb over it :P

Оранж

......

FC

агуу хайрын хүч байна даа энэ чинь эвдээд түүндээ очооч хэхэхэхэ

Joe.

хэрэм - ойлгосон юм шиг тиймээ гээд хэлчий
Оранж- ,,,,,
Пс- хэхэ хайрын хүч үү

Undriga (зочин)

Пээ юу хэлэхэв, энэ бол авъяас шүү. Болор цомд ороо, өдөрт хэчнээн ч шүлэг бичдийн. Шүлэг бичих онгод этр халаасанд чинь явжээдэг байх тэ.

runner (зочин)

blogtoi bolmoor sanagdchihlaa

Нэг_хүү

эвдээд урагшаа

FC

хайрын хүч биш юм уу түгүүл хайрын чадал гэссс ахахаха

AEЯO

Шүлэг бичих авьяас бөөнөөр авна холбоо барих: эскэйп цэг блог цэг гөүгөү цэг ээмээнэ

Joe.

ундрига- хэхэ нэг хүнээс болоодоо нтр
Нэг хүү- чадахгүй байхаа гэснннн
раннэр- болохгүй зүйл байхгүй шдээ
пс- хайрын чадал хэхэ эвгүй сонсогдхиймаа
Аэро- надтай яахав нэг хонуу л нтр хахахаха

Болдууш

Төмөр бетонон хана байвал жаахан гэцүү л байх байх. гэхдээ хичээгээрэй хө нтэр гээд жаахан хадуурчий за.

Оранж

пээш....... цэнкэрлэн харагдах ..... гээд дуу байдаг билүү? юувлээ? кккк RT Аэро- надтай яахав нэг хонуу л нтр хахахаха

Undriga (зочин)

Хаха, Аэрогоос болсын байна этр

Зочин

эр хүн зоригтой бол..... гэж үг байдаг даа. асуулт юу байна?

Sol@ce

би ч гэсэн 2 бие болж ханаа нураах юмсан.. байгалаасаа юмаа хүнүүсийн авъяас нтр kk

Joe.

bolduush- oromdono shdee
oranj- bi blue yadiin ntr hhaha oor busad ni toohgvi bol
oor songolt alga ntr ahahah
undriga- tihh hehe
zochin- bainaa bna henees asuuhuu tgd
solace- nuraah odor ireh bh zaluuda yu hogshin vedee yu gesen hehe

Night Blogger

сонсжийна хүрээд ир...ккк мөр болгонын өөр дээрээ тусгаж авдаг насс ккк айр уярчиxлаа

FC

тэгээд эвгүй байгаа биздээ хэхэ тийм болохоор хайрын хүч за хэхэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)