-Тольны цаанааС-

2010 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Joe.

ТОЛЬ

Хүрэн араамтай дөрвөлжин толинд

Хүндэт Бие маань хэдийнээ оржээ

Уг хүн нь жинхэнэ хүн ч

Урдаас харах минь би биш

Угаасаа би ийм царайтай бишээ

Учирсан хүмүүс минь мэднэ намайг

Хэн юм чи гээд харахад

Хэнэгчгүй өөдөөс хэн юм чи гэнэ

Харц нь хүйтэн гүн атал

Харах нь тийм сонин зөөлхөн

Болор цөцгий нь цохилох нь

Бодлоос түг түг хийж сонстоно...

Надруу  ширтэнэ өөр хүн ..

Толины цаанаас...

Надтай адилхан ч дотор нь тэс ондоо

Толины наана би байхад

Толины цаана хэн байна вэ

Би инээж байхад ...

Түүний дуу огт сонсогддоггүй

Би уйлж байхад ...

Түүний хацар дээр нулимс урсдаг

Миний зүрх халуун байхад

Тэрний амнаас уур гарж байдаг

Би тэрнийг харахаас айдаг

Тэр надаас ч илүү намайг ширтдэг

Зүүн гараараа зүүн нүдээ хаахад

Тэр хүн ...

Баруун гараараа баруун нүдээ нуудаг

Би бол ийм хүн биш...миний дотор өөр хүн буй

Би бол толинд тусах тусгал биш...

Чи чухамдаа хэн юм бэ..

Би хэн юм бэ гэж үү...Мэдэхгүй ээ

-ЛадраацнаГ-

2010 оны 08-р сарын 27 Нийтэлсэн Joe.

Утаа салхи хүйтэн

Цонхон дээр суух

Гэрэл машин хүмүүс

Унтахгүй холхилдох

Санаа алдах толинд харах

Утсаа оролдох дугаар үл үзэгдэх

Хана тааз буйданруу ширтэх

Өнгөрсөн сээкс сайхан хүүхэн

Өмнө минь байгаа хундага ус

Бал харандаа хэдэн шүлгийн номнууд

Ганцаар байх эл хуль өрөө

Орцонд сонстох хөлийн чимээнүүд

Чамайг бодох санаа алдах

Цонх нээх тамхи асаах

Хүчтэй сорох зөөлөн амьсгалах

Бодох бодлоосоо чамайг хайх

Унтах гэж оролдох

Босох цонх нээх

Тамхи асаах гэрэл унтарсан

Ганцаар хэвтэх зүүдлэх гэж хичээх

Ганцаараа л ганцаараа л

Ганц ганц ганц ганц тоолсоор л

Унтсан байх...

 

 

-Чиний явсан өдөр-

2010 оны 08-р сарын 23 Нийтэлсэн Joe.

Уурлан хашгичсан...тэр л өдөр 

Утсаар ярин.. уйлагнан суусан

Миний хайртай охин

Миний далавчтай бүсгүй

Хаалга саваад гараад одоход нь

Харанхуйлж орхисон бүх л зүйл минь

Чиний явсан өдөр ...миний зүрхэн дээр

Чимээгүй нам гүнээр гуниг хаялсан

Хаялсан уйтгар нь доош унахдаа

Хатуу иртэй сум болон зоогдсон

Хаврын сүүлийн сар хүйтэн жихүүн

Хачин их даарч ганцаардсан өнчин...бие

Хаалганы цаана чи алхсаар одоход

Хаалганы наана миний ертөнцийн үүд хаагдсан

Хаагдсан тэр л харанхуйдаа

Хаачхаа мэдэхгүй бүдчин тэмдчин алхсан

Чиний явсан өдөр ...надаас

Миний бүх юм явсан....

Бүх хайр..бүх инээд..бүх үнэр чинь...

Чинийх гэх бүгд ...

Харин чамайг яваад өгөхөд чинь

Хаалганы наана дурсамж чинь намайг зовоохоор үлдсэн

Надруу хараад эхлэл хэсгээс нь

Төгсгөл хүртэл нь бод гэж

Тархи бие сэтгэл дотроос

Дурсамж чинь инээж байсан

Чиний явсан өдөр ... амьсгаа минь л үл мэдэгдэх сонстож байлаа

 

 

 

 

 

 

-өнГӨҮгүй-

2010 оны 08-р сарын 22 Нийтэлсэн Joe.

Зүүн гартаа харандаа бариад

Зүрхрүүгээ шаагаад будаг гаргалаа

Ногоон будгаар нь тэнгэрийг будаж

Норсон цаасаа усанд хатаана

Усыг би шараар зурсан

Учир нь нарыг хараар зурчихсан

Бүхэл дэлхий харанхуй болсон мэт

Бүрэнхий болгож саарлаар будсан

Хүн болгоныг цагаанаар будаж

Хүрэн өнгөөр нүдийн будсан

Улаан өнгөөр модыг будаад

Уурласандаа навчийг нь цэнхэрээр будсан

Өөрийнхөө нүдийг хараар будсан болохоор

Өнгөгүй байна ... энэ бүгд

Чухам ямар өнгөтэй байдгыг

Хэн ч надад хэлж байгаагүй

Зурсан зургаа хананд өлгөх гэж

Зуун хормыг өлгөх хана сонгохдоо зориулах

 

 

 

-өөрХЭНийх-

2010 оны 08-р сарын 16 Нийтэлсэн Joe.

Өөр хэний харц...

Өөрийг чинь   надаас гүн ширтээв

Хэлэлдээ хайрт минь ....

Хэнийх ч биш минийх л байсан тиймүү

      Өөр хэний уруул...

      Өөрийг чинь надаас шуналтай үнсээв

      Хайж үзээд амталвуу....

      Хаанаас ч олохгүй ээ энхрийхэн минь

      Минийхээс өөр  

      Урууланд чинь дурласан уруулыг.

Өөр хэний зүрх...

Өөрийн чинь төлөө бөмбөр мэт хүчтэй цохилном...

Минийхээс өөр тэр зүрхийг....

Мэдэж байсан болоод явсануу...

       Өөр хэний нулимс...

       Өөрөөс чинь болж урсасныг

       Өнөөдөр ..өөрХЭНийх болсон чи

       Өчигдөр...олон өнгөрсөнд харамсаж

Санаа алдах төдийхнөөр ч болов

Санаж, бодож үзсэн боловуу

Харин чинийхээс өөр...

ӨӨР...ӨӨР.....          мэдрээгүй..

 

-Тагтан дээр уулзсан-

2010 оны 08-р сарын 12 Нийтэлсэн Joe.

Тамхи татах гээд... ганцаараа

Тагтан дээр гарна ...салхитай

Халууцсан бие салхинд бүлээснэ

Хаана байгаа бол гэж чи бодогдоно

Өнгөрсөн бүхэн дахиад л

Өөртэй минь ярин нууцаар

Хамт байсан өдрүүдийг нь

Хар хурдаар нь гүйлгэн бодно

Тамхи дуусах ...дотогш орох

Тагтнаас буугаад...чамайг мартах

Тэнд би түүнийх болдог

Энд чи минийх л байдаг

Чамайг бодохгүй санахгүй байж чадахгүй нь...

Ганцаараа байхдаа дандаа уулздаг би чамтай...

Санаж ...дурсаж...

Харин түүний хажууд бол чи үгүй...

 

-Жааст ваан-

2010 оны 08-р сарын 09 Нийтэлсэн Joe.

Хүлээлтийн эзэнд Хүрээд ирхээр чэн Хэлэх юм  

Шилэн жаазнаас инээсэн төрх чинь

Шинэхэн бас хуучин ч юм шиг

Шил зүүсэн хүлээлтийн эзэн

Ширээ дэрлэн надруу ширтэнэ

Магадгүй өнөөдөр эсвэл

Маргааш.... дэлхий үгүй болно гэвэл

Алхаад ч хамаагүй чамруу

Арван хэдэн мянган замыг туулна

Алдаж болох бүхнээ бодох

Арчаад барахгүй нулимсыг урсгах

Уулзах өдрийг хүлээн хөшиж

Урдах зүйлээ харалгүй анихсан

Учрал бүхэн өөрийн хуудсыг

Удаан гэхчээр эргүүлж байгаасай

Энд .. хүйтэн..эзэнгүй байсан зүрх

Эзнээ хараад өөдөөс нь гүйх

Ирэх тэр л өдөр... ирж буй

Инээмсэглэсэн хэвээрээ надруу ширтсээр л байна

 

 

 

 

-Лааст Юниит-

2010 оны 07-р сарын 28 Нийтэлсэн Joe.

Энэ гарчиг дээрх үг Г.Аюурзана-н нэгэн шүлэгний нэр юм.

Магадгүй сохор агаад чамайг л мэдрэх

Магадгүй дүлий агаад чамайг л сонсох

Нар байхгүй гэвэл чи үгүй гэж итгэх

Бороо цас салхи гол байхгүй гэвэл

Бодлоос минь чиний төрх замхрах

Ганцаараа үлдэнэ гэвэл энэ нь үхэх

Ганцхан чамайг байдагт итгэх

Нэг л өгсөн боломж гэвэл учрал гэж нэрлэх

Сүүлчийн удаа гэвэл баяртай гэх чиний үг байх

Дусал нулимс хэрэгтэй гэвэл

Дуусашгүй мөнхийн шаналалд би автах

Эцсийн бүхнээ өгөх

Энэ л миний сүүлийн.....

Сүүлчийн...амьсгал аваад чиний нэрийг хэлэх

-Бүдэгхэн ч-

2010 оны 07-р сарын 22 Нийтэлсэн Joe.

Том цагаан урт хана

Толбо болон байрлах зурааст будагнууд

Шар дөрвөлжин шал

Цааш нааш харсан буйдан сандал

Хар модон ширээ

Хааяа жингэнэх хаалганы чимээ

Нөхдын яриа өрж тависан бор шилнүүд

Тамхины утаа тааруулж хийсэн хундага архи

Таамаглахын аргагүй харц найзын  дулаахан инээмсэглэл

Миний орчин...

Толгой эргэн анивчин суусан ч

Тодхон санагдана

Миний өнгөрсөн...миний хуучин

 

 

-Амьдрал- яагаад-

2010 оны 07-р сарын 14 Нийтэлсэн Joe.

Амьдрал яагаад

Алга дарамхан зайнд

Авдар мэт гунигыг

Атга атгаар асгана вэ

Гуниг чи яагаад

Гуулиар хэмжихдэх бус

Нулимсаар амилж

Нууцаар над дээр амьдрана вэ

Нулимс чи яагаад

Нуугдсан сэтгэлийг илчлэн байж

Өнгөрсөн бүхнийг хацраар минь

Өршөөл үгүй урсгана вэ

Өршөөл чи яагаад

Өвгдөө тэврэн суух тэр бүсгүйг биш

Өөрийгөө зэмлэн суугаа залууг

Өөртөө тэврэн найган вэ

Алдаа чи яагаад

Арван наймтай үеийг минь

Алгуурхан тойроод өнгөрөхгүй

Алгадан хатуурхан дайрсын бэ  

 

Энэ дуунд би яагаад ийм их дуртай гэдгээ мэдэгүй ийн.. ямар ч байсан ганцаардсан үедээ сонсдийн...тасархай дуу... дагаад солгой зөв хоолойгоор өөрөө өөртөө..зориулаад уянгалаал суужаах нээх лайтай гоя байдийн... Тэгээл өнгөрсөнд үлдсэн тэр бүхнийг эхнээс бодоол, дахин амьдаржаагаа юм шиг болдийн...Яагаад ч юм нэг хүнийг их хүлээж байгаа...энэ дууг сонсохдоо хоёр тийшээ найгаал , найгаал..ганхаал..ганхаал...та нар нэг туршаад үзээрэйл дээ яахуу ..нээх сонин гоя болно.... Би ер нь их ганцаардмал хүн юмаа...дандаа л ямар нэг юм хүсжийдаг...тэр нь байхгүй бол тэгээл уйтгарлаал..гуниглаал..санаал Бас энэ доорх дуунд дуртай ...энэ дуунд миний гомдоосон тэр хүнд хэлэх гээд чадаагүй зүйлийг ...энэ залуу дуулсан байгаам л даа... бас их сонин тохиол шүү... Одоо сайхан унтий даа нэг л муухай шөнө байна.. ойрд ийм мэдрэмж төрөөгүйн байх чэн... ганцаардах ч бас лайтай хог юмаа нээрээ...бас уйлсийшд нтр хэхэ.. надад нулимсны сүв байдын байнлээшд...ажилдийн байнлээ...дахиж ашиглахгүй ээ....

-Зуун жилийн буруутан-

2010 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Joe.

Гэнэн хонгор, хорин хоёр насны чинь хулгайч...би

Гэгээлэг дурсамж бүхнээ баллан арилгагч баллуур....би

Гэнэтийн учралаар чамтай тааралдаад

Баярлалаа гэж бурханд шивнэж явсан

Гэмтэй хүн шиг өвчтэй нэгэн залуу

Баярлалаа гэж чөтгөрт шивнэн сууна

Инээхийг чинь..хархыг чинь...

Энэ л биеэрээ одоо мэдэрж..санаж..шаналж

Иртэй зүйлээр зүсэх мэт мэдрэмжийг

Эдлээд сууж байгаа би буруутан

Үнэрийг чинь..үнсэхийг чинь... мартаад

Үүрээр халамцуу ирдэг байсан буруутан

Толгойг минь илж..харанхуйгаас хамгаалж

Тэвэрдэг  байсан бурхны мутарыг чинь

Тоотой л хэдэн удаа үнссэн би буруутан

Тоож намайг дахин төрүүлвээс...алганы чинь хээ болмоор...

Уучил намайг...  нулимс бүхнийхээ төлөө

Уучил намайг...  өвдөлт бүхнийхээ төлөө

Хайрыг чинь..халамжийг чинь

Харж мэдэрж чадаагүй би буруутан

Түмэн удаа уучлаач гэж

Зүсээ хараад уравч

Түмэн удаа нулимсаа гарган

Зүрхээ гаргаад уславч

Би  зуун жилийн буруутан

Би агаарт

Би хөрсөнд

Би модонд

Би усанд ч амьдарсаар байх болно....

Амьд байх нь шийтгэл...чиний хувьд буруутан учраас

-Хоосон-

2010 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Joe.

Дотор минь харанхуй хоосон

Дотор минь чи байхгүй хоосон

Бодолд дурсамжин манан татаад  

Болздог бүсгүйн дүрийг ч харуулахгүй юм

Хэнийг юуг хүсч байгаагаа мэдэж байгаач

Хэзээч чадахгүй гэдгээ мэдээд уйлмаар

Гарт минь өвөрт минь байсан сахиусан тэнгэрийг

Гамгүй үгээр хэлж зовоох...

Далавчаа тасдаад хажууд байхад нь

Даан ч их зантай тэнэг явах...

Нүднээс дуслах нулимс

Нүцгэн цаасан дээр шүлэг болон дусч

Нүдээ анихад нь хашгиран орилон байгаа нь

Нүгэл хийсэн хүнрүү чичлэх мэт цааснаас сонстоно

Уйл... уйл... уйлаад бай

Урсаад бай... урсаад бай... нулимс минь

Учрах замыг минь угаагаач

Урьдах дурсамжийг минь урсгаач

Ямар их.....ямар их........чамайг

-Би яг үнэндээ... ... байж...

2010 оны 06-р сарын 28 Нийтэлсэн Joe.


Би дарснаас ч хатуу дарс атлаа

Ганцхан чамайг согтоож чадаагүй 

Би шилнээс ч илүү тунгалаг хэрнээ

Гарт чинь баригдаагүй болор

Би гэрэлнээс ч илүү гэрэл мөртлөө

Гал шиг дүрэлзэж харагдаагүй чамд

Цаснаас илүү цас борооноос илүү бороо

Халуунаас халуун хүйтнээс хүйтэн атал намайг

Цагаахан бишээ ....бороонд бишээ гэж

Хүрж үзээгүй мэдэрч амжаагүй надаас холдсон

Чиний хувьд би чухамдаа

Аялж үзсэн дуу

Дарж үзсэн хөгжим

Амталж үзсэн дарс байж ....






-Зүүд-

2010 оны 06-р сарын 27 Нийтэлсэн Joe.

Нар мандаж шөнө болоход

Намайг сэрээнэ ... харанхуй.....

Нүдгүй хүмүүс хотоор алхана

Нүдгүй хэрнээ гүйлдэнэ..машин барина..дугуй унана...

Гаргүй жаалууд гуйлга гуйна

Гараараа биш хөлөөрөө сарвайна

Хоол олох гэж гудамжинд  дуулцгаана

Хоолойгүй атлаа дуу нь гарсаар л...

Тамирчид гүйлдээд өнгөрнө

Тасархай хөлтэй учир гар дээрээ гүйцгээнэ

Зураач их л бахдалтай  зураг зурна...

Зурахдаа цагаан дээр цагаанаар зурна

Мах ,  хүнс зарж байгаа худалдаачид

Май гээд өөрөөсөө тасдаад хиллээд өгнө

Үсчинд хүмүүс оочирлоно орилолдоно

Үсгүй халзан атлаа нэгнийхээ урд орох гэж яаарна

Нүцгэн хүүхнүүд тамхи татан зогсоно

Нүүргүй учраас бөгсөөр нь утаа нь гарна

Тарган улс төрчид гүзээгээ гайхуулан ёолно

Тансаглаж идсэн бүхэн нь ачаа гэлтэй нуруунаас нь зүүгдсэн харагдана

Миний найз нөхөд ч мөн ялгаагүй аж

Миний дотор юу ч сонсогдсонгүй унтсанаас хойш

Толинд өөрийгөө харваас

Нүдгүй...хамаргүй..чихгүй..амгүй...

Нүүр гэх зүйлийн оронд толь туссан толь байх юм...